facebook
51-265978
User Image

Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.26/ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Замира, П.Мөнхтулга, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн нараас Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.Монгол Улсын хэмжээнд жил бүр 15 мянга орчим өрх, 1500 аж ахуйн нэгж нийт 600 орчим мянган гаруй га талбайд тариалан эрхэлж байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тодотгоод, уур амьсгалын өөрчлөлт, ган, үер, мөндөр зэрэг байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарал өндөр хэвээр байгаа нь тариаланчдын орлогод шууд нөлөөлж, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хүнсний хангамжид эрсдэл учруулсаар байна гэлээ.Мөн тэрбээр, уг асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ялангуяа хүнсний хангамж, аюулгүй байдалтай шууд холбоотой тул тариалангийн салбарын эрсдэлийг урьдчилан удирдах, тариаланчдын санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн дараах төсвийн гэнэтийн дарамтыг бууруулах зорилгоор тариалангийн индексжүүлсэн даатгалын бие даасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд Улсын Их Хурлын 19 гишүүнээс анхдагч хуулийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлж байна гэв.Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлаад олон жил болж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотойгоор тариалангийн салбар, ялангуяа улаанбуудайн тариалалт эрсдэл өндөр хэвээр байна. Энэ асуудалд анхаарч боловсруулсан хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэлээ.Хуулийн төслийн зорилго нь тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, даатгуулагч болон даатгагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.Төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгажээ. Тухайлбал, тариалангийн индексжүүлсэн даатгалд бодит хохирлыг талбай бүр дээр заавал үнэлэх бус, харин албан ёсны, тогтмол, шалгагдахуйц индексийн үзүүлэлтэд тулгуурлан даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийг тодорхойлохоор тусгасан байна.Түүнчлэн төсөлд индексийн үзүүлэлт болон даатгуулагчид бодитоор учирсан хохирол бүрэн давхцахгүй байх буюу суурь зөрүүний эрсдэлийг тусгайлан зохицуулжээ. Улмаар тариалангийн индексжүүлсэн даатгалын эрсдэлийг түвшнээр нь хуваарилах тогтолцоог бүрдүүлэхийн зэрэгцээ эрсдэлийн дунд түвшнийг даатгагч болон хамтын эрсдэлийн сан, эрсдэлийн дээд түвшнийг давхар даатгалын компани, түүний сан болон давхар даатгалын механизм хариуцахаар зохицуулсан байна. Мөн тариалангийн индексжүүлсэн даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрөөс тухайн жилийн батлагдсан улсын төсөв, төсвийн боломжид багтаан даатгалын хураамжийн тодорхой хэсэгт дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан байна.Хуулийн төсөл батлагдсанаар тариалангийн даатгалын эрх зүйн орчин тодорхой болж, шинжлэх ухаанд суурилсан, ил тод, тогтвортой индексжүүлсэн даатгалын тогтолцоо бүрдэн, тариаланчдын эрсдэлийн удирдлага сайжрах, даатгалын зах зээл хөгжих, салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Цааш унших

санаачилсан хууль

22

Бие даасан хууль (Эрдэнэболд 10,26)

ӨРГӨН БАРЬСАН:2026-10-26

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай

Нэмэлт өөрчлөлт ( Хүний эрхийн хязгаарлалт, албадлага зэрэг арга хэмжээг гагцхүү хуулиар тогтоох)

ӨРГӨН БАРЬСАН:2025-04-04

Цагдаагийн албаны тухай

Нэмэлт өөрчлөлт ( 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөөний холбогдох зорилт, заалтад нийцүүлэн )

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-23

Хууль тогтоомжийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Өмнөх парламентын хэлэлцэж амжаагүй хуулийг шинэ парламент үргэлжлүүлэн хэлэлцэх зохицуулалт)

ӨРГӨН БАРЬСАН:2024-08-14

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Эрүү шүүлтийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нийцүүлэх)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-26

Хүний эрхийн үндэсний комиссын тухай

Бие даасан хууль (Хувь хүнд татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ)

ӨРГӨН БАРЬСАН:2022-10-05

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-06-15

Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-06-03

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Олон улсын татварын харилцаанд гарсан өөрчлөлт, татварын эрх зүйн шинэчлэл,)

ӨРГӨН БАРЬСАН:2022-05-24

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай

Тогтоолын төсөл (Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Түр хороо байгуулах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-21

Түр хороо байгуулах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-07-07

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-05-01

Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-11-25

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ

Тогтоолын төсөл (Эмират Улсын нийслэл Абу Дабид)

ӨРГӨН БАРЬСАН:2019-09-17

Элчин сайдын яам, Консулын газар нээн ажиллуулах тухай

Тогтоолын төсөл (Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод)

ӨРГӨН БАРЬСАН:2019-09-17

Элчин сайдын яам, Консулын газар нээн ажиллуулах тухай

Тогтоолын төсөл (Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Манжуур хотод )

ӨРГӨН БАРЬСАН:2019-09-17

Элчин сайдын яам, Консулын газар нээн ажиллуулах тухай

Бие даасан хууль (БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2019-07-24

Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичгийг соёрхон батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын 62 гишүүн өргөн мэдүүлсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2019-06-06

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-12-28

Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн АНУ-ын хооронд байгуулсан Мянганы сорилтын компакт гэрээг соёрхон батлах тухай

Бие даасан хууль (“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох )

ӨРГӨН БАРЬСАН:2018-06-26

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-03-22

Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай

Шинэчилсэн найруулга (Өндөр хөгжилтэй улсуудын “төрийн алба”-тай холбогдсон хууль тогтоомжийг судлаж, хуульд тусгах)

ӨРГӨН БАРЬСАН:2017-02-10

Төрийн албаны тухай

Content image
Дамдин
Цогтбаатар

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Сүхбаатар, Чингэлтэй

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.