
Монгол Улсын аж үйлдвэр, бүтээн байгуулалтын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг Дархан хот үүсэн байгуулагдсаны 65 жилийн ой тохиож байна. 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бурхантын хөндийд Дархан хотын суурийн чулууг тавьсан нь Монгол Улсын хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал байлаа. Дарханы түүх бол зөвхөн нэг хотын түүх биш юм. Энэ түүх бол Монгол Улс аж үйлдвэржих зорилгоо бодит ажил хэрэг болгож, олон улсын хамтын ажиллагаа, ард түмнүүдийн найрамдал, орон орны, газар газрын залуусын хөдөлмөр зүтгэлээр одоогийн ирээдүйг бүтээсэн түүх юм. Түүхэн ой тохиож буй энэ цаг дор Аваргуудын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн Б.Жавхлан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хамт санаачлан зохион байгуулж байна.Дархан хот минь үеийн үед өнгөжин хөгжиж, айл өрх бүр аз жаргалтай, хүн бүр эрүүл энх, элэг бүтэн, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй байх болтугай, Хайртай Дархан хот минь цэцэглэн хөгжих болтугай!
Цааш унших
2026.10.23

2026.10.17

2026.10.17
2026.10.16
2026.10.14

2026.10.10







Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.