facebook
51-260099
User Image

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд 18 удаа хуралдаж, 36 асуудал хэлэлцжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 14 удаа, бусад Байнгын хороотой хамтран 4 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 36 асуудлыг хэлэлцсэн байна. Эдгээр асуудлаас 10 хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын тогтоолын 1 төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган нэгдсэн хуралдаанд оруулж батлуулснаас гадна олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх 9 асуудлыг шийдвэрлэж, Засгийн газарт санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг хүргүүлжээ.Ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын нисэхийн тухай; Хууль хүчингүй болсонд тооцох тухай; Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль баталсан байна. Түүнчлэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай; “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай; “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай; “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколыг соёрхон батлах тухай; Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат”-ны зээлийн болон төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай; Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай; Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталжээ.Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулснаар 29 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооны нийт хуралдааны дундаж ирц 62 хувь байжээ.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээнд “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон түүнд өөрчлөлт оруулах протокол; Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч-4 төсөл”-ийн зээлийн хэлэлцээр; Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат"-ны зээлийн болон төслийн хэлэлцээр; Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эдэлбэр газар болон тэдгээрт байрлах үл хөдлөх хөрөнгийн объектуудын эрхийг Оросын Холбооны Улсын нэр дээр шинэчлэн бүртгэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр; Улаанбаатар хотноо 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт; Австралийн Холбооны Улсын Сидней хот, БНГУ-ын Франкфурт хотноо Ерөнхий консулын газар байгуулах тухай; Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”; Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр; Олон улсын эвлэрүүлэн зуучлалын байгууллага үүсгэн байгуулах тухай конвенцод нэгдэн орох тухай зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэж, санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газар хүргүүлсэн байна.Мөн хугацаанд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан, Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээлэл, Батлан хамгаалах яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Батлан хамгаалахын сайдын мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар сонсож, хэлэлцсэн. Түүнчлэн Зэвсэгт хүчний Жанжин штабын болон Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцан, мэдээлэл, танилцуулгыг тус тус сонссон бол Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцан, яамнаас шинээр боловсруулсан хуулийн төслийн талаарх танилцуулгыг Байнгын хорооны гишүүдэд танилцуулжээ.Байнгын хороо 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дээрх мэдээлэл, танилцуулгыг сонссоноос гадна хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэд, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, иргэдээс санал авахад дэвшилтэт арга хэрэгслийг ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд өргөн мэдүүлсэн, ирүүлсэн хууль тогтоомжийн төслийг D-PARLIAMENT цахим сүлжээнд оруулан, иргэдийн саналыг тухай бүр авчээ. Мөн эрхлэх асуудлынх нь хүрээнд иргэдээс ирүүлсэн 5 өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 42 албан бичгийг хууль тогтоомжид заасан журмын дагуу хянан үзэж, хариу өгөх шаардлагатай нийт 35 албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.Улсын Их Хурал ээлжит чуулганы хугацаанд 8 Байнгын хороотойгоор ажилласан бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга болон гишүүд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар гадаад улсын зочид төлөөлөгч, холбогдох албаны хүмүүстэй 17 удаагийн албан уулзалт хийжээ.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд1.Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;2.Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл;3.Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн/ хэлэлцүүлгийн шатанд байгаа аж.Эдгээрийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөх; Батлан хамгаалах хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх; Монгол Улсад Францын хөгжлийн агентлагийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх зэрэг асуудал хэлэлцүүлгийн шатанд байгаа юм.

Цааш унших

Санаачилсан хууль

45

Тогтоолын төсөл (Ухаа худаг)

ӨРГӨН БАРЬСАН:2025-10-05

Хянан шалгах түр хороо байгуулах

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-28

Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-17

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (нэмэлт өөрчлөлт)

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-08

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-08

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-25

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-25

Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-25

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай

Нэмэлт өөрчлөлт ( Цөмийн энергийн тухай хуультай холбоотой)

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-25

Үндэсний баялгийн сангийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-08-30

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Төсвийн тодотголтой холбоотой өөрчлөлт)

ӨРГӨН БАРЬСАН:2024-08-12

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай

Бие даасан хууль (Тодотгол )

ӨРГӨН БАРЬСАН:2024-08-12

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-08-12

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-16

Үндэсний орон сууцжуулалтын тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-01

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-01

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-03

Үндэсний баялгийн сангийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Гишүүдийн тоог 126 болгов)

ӨРГӨН БАРЬСАН:2023-05-04

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-11-28

Аялал жуулчлалын тухай

Нэмэлт өөрчлөлт (Шинэ сайд нарыг томилох)

ӨРГӨН БАРЬСАН:2022-08-29

Монгол Улсын засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Тэтгэвэр нэмэх)

ӨРГӨН БАРЬСАН:2022-01-28

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-12-27

Шинэ сэргэлтийн бодлого

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-11-11

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай

Олон Улсын гэрээ хэлэлцээр (Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төсөл, Зөвшилцөх)

ӨРГӨН БАРЬСАН:2021-06-24

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай

Олон Улсын гэрээ хэлэлцээр (Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төсөл, Зөвшилцөх)

ӨРГӨН БАРЬСАН:2021-06-24

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-06-16

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай

Бие даасан хууль (Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн статус, эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхий ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр)

ӨРГӨН БАРЬСАН:2021-03-19

Хэлэлцээр соёрхон батлах тухай

Тогтоолын төсөл (Л.Оюун-Эрдэнийн кабинет)

ӨРГӨН БАРЬСАН:2021-01-29

Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-08-14

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай

Тогтоолын төсөл (“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”)

ӨРГӨН БАРЬСАН:2020-08-14

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр

Нэмэлт өөрчлөлт (АНУ-ын элчин сайдын яамны газар)

ӨРГӨН БАРЬСАН:2020-05-08

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай

Нэмэлт өөрчлөлт (Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжуудыг нийцүүлэх)

ӨРГӨН БАРЬСАН:2020-04-24

Засгийн газрын тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-01-31

Алсын хараа -2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын 62 гишүүн өргөн мэдүүлсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2019-06-06

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Бие даасан хууль (“Монголросцветмет” ХХК-ийн талаар)

ӨРГӨН БАРЬСАН:2019-05-03

Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай

Бие даасан хууль (“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2019-05-03

Монгол, ОХУ-ын Засгийн газрын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай

Нэмэлт өөрчлөлт (Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөлтэй хамт)

ӨРГӨН БАРЬСАН:2019-04-30

Зөвшөөрлийн тухай

Бие даасан хууль (Биелэлт)

ӨРГӨН БАРЬСАН:2019-03-29

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-01-25

УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх

Тогтоолын төсөл (С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар судалж санал дүгнэлт боловсруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2018-11-17

Түр хороо байгуулах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-03-30

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2016-12-28

Статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2016-12-26

Зөвлөлдөх санал асуулгын тухай

Content image
Лувсаннамсрай
Оюун-Эрдэнэ

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.