
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөөх хүсэл эрмэлзлийн тод илэрхийлэл боллоо гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон. Нэг ёсондоо ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгаж, харилцааны шинэ хуудас нээсэн төрийн айлчлал боллоо хэмээн талууд үзэж байна. Айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн төрийн байгууллага болон аж ахуйн нэгж хоорондын 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Ермек Көшербаевтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Ингэхдээ тэрбээр бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаанд бид өндөр ач холбогдол өгдөг. Хоёр улсын найрсаг харилцаа жил ирэх тусам гүнзгийрч, өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд улам идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. БНКУ-ын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев Монгол Улс хөдөө аж ахуйн салбарт арвин туршлагатай, ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүн нь дэлхийд танигдсан. Чанартайг нь бүгд мэднэ. Тухайлбал, Монгол ноолуурыг Италийн хамгийн загварлаг, дээд зэрэглэлийн брэндүүд түүхий эдээ болгон авч ашиглаж байна. Тиймээс Монгол Улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана гэв.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхийлөгч К.Токаев ерөнхийлөгчтэй ганцаарчилсан уулзалт хийлээ. Дараа нь өргөн хүрээнд хэлэлцээр хийж 18 баримт бичигт гарын үзэг зурлаа. 2024 онд К.Токаев Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах үеэр 12 баримт бичиг зурсан байдаг. Энэ удаагийн айлчлалын онцлог нь гадаад харилцаанд бодитой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг талууд зорьж байгаа нь харагдсан. К.Токаев ерөнхийлөгч 2024 онд Монголд айлчлах үеэр 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Үүний мөрөөр хэрэгжүүлэх ажлын биелэлт 80 гаруй хувьтай байгаа нь хоёр улс гадаад харилцааг бодитой прагматик хөгжүүлэхийг зорьж буйг харуулж байнаХоёр жилийн өмнөх төрийн айлчлалын мөрөөр хийсэн ажлыг дүгнэж үзэхэд 80 гаруй хувийн биелэлттэй байна. Энэ удаагийн айлчлалаар олон баримт бичигт үзэглэнэ гэдэг нь хоёр талд эрх зүйн орчноо нэмж бүрдүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж буй. Энэ хүрээндээ бид дотоод бодлогоо үргэлжлүүлэх мөн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх цаашлаад шинжлэх ухаан, түүх, соёл урлаг, хэвлэл мэдээллийн гэх зэрэг олон чиглэлд эрх зүй болоод гадаад орчноо бүрдүүлэх ажил хийгдэж байна. Түүнчлэн энэ дундаас талууд бизнес, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асар их сонирхол бий болж буйг хэлэх нь зүйтэй. Ялангуяа Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан түр хэлэлцээрийн хүрээнд Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орны хувьд Монгол Улстай худалдааныхаа харилцааг өргөжүүлэх боломжуудаа тус улс тодорхойлсон байна. Монгол- Казакстан улсын нийслэл хооронд шууд нислэг зургаадугаар сарын 1-нээс хэрэгжинэЭнэ хүрээнд манай улс Казакстан дахь ЭСЯ-аа түшиглээд худалдааны төлөөлөгч ажиллуулах мөн хоёр орны нийслэл хооронд шууд нислэг 6 сарын 1-нээс хэрэгжих юм. Мөн Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх ажлын хүрээнд Узбекстан, Казахстан улстай шууд нислэг үйлдэх яриа эхэлсэн. Казахстан Улсын хувьд Монгол Улстай ХАА, уул уурхай, тэр дундаа ашигт малтмал, газрын ховор элемент, сансар огторгуй, цахим салбарт хамтарч ажиллах шинэ саналуудыг дэвшүүлж буй нь манай улсын бодлоготой ихээхэн уялдаж байна. Тухайлбал, нэгт, гуравдагч хөрш, хоёрт, Монгол Улс төв Азийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа цогцоор нь хэрэгжүүлэх бодлогын хүрээнд яг зав нийцэж буй. Иймд хамтын хоёр улсын ажиллагаанууд үр дүнтэй болох нь маш тодорхой байгааг хэлэх хэрэгтэй. Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч хоорондын итгэлцэл маш өндөр болсон. Нэг үгээр хэлбэл, хоёр улс бие биеэсээ алсарч холдсон, олон жил харилцаа холбоогүй байсан цаг үеэ нөхөж, богино хугацаанд итгэлцэл үүссэн учраас шийдвэрүүд богино хугацаанд хурдтай, бодитой гарч байна" гэв.
Цааш унших
2026.04.23

2026.04.23

2026.04.22

2026.04.22

2026.04.22

2026.04.21









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.