facebook
51-260878
User Image

Нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллалаа

Хаврын чуулганы хугацаанд улсын хөгжлийг дэмжсэн, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, иргэдийн амьдралын чанар, орлогод анхаарсан, бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль, тогтоолуудыг баталлаа. Тухайлбал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль байна. Тус хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, гэнэтийн шийдвэр гаргахгүй, үнэ тогтооход оролцохгүй, хөрөнгө оруулагчдад ээлтэй байх эрх зүйн орчныг бүрдүүлж, эрчим хүч, санхүү, боловсрол, барилгын салбарт 41 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Мөн илүү татвар төлсөн нь илүү тэтгэвэр авах, ирэх оны 1 дүгээр сараас ахмадуудын тэтгэвэр нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, бага дунд орлоготой иргэдийг дэмжсэн ХАОАТ болон ААНОАТ-ын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, иргэдийн эрүүл мэндэд анхаарсан Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах болон Цусны донорын тухай хуулиуд зэрэг олон хуулиудыг баталсан. УИХ дахь МАН-ын бүлэг Хаврын чуулганы хугацаанд :16 удаа хуралдаж, улсын хөгжил, эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий 38 асуудал хэлэлцэж, 18 шийдвэр гаргалаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Эрх баригч бүлгийн хувьд улсын нийгэм, эдийн засаг, иргэдийнхээ амьдралын чанарыг ахиулахад чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад гол анхаарлаа хандуулж ажиллалаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний 4 зам - 4 чөлөөлөлт” бодлогыг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэл болгосон. Энэ хүрээнд эдийн засгийн томоохон мега төслүүдээ урагш ахиулахаар ажиллаж байна. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлж, үр шимийг монголын ард түмэн хүртэх ёстой. Иймд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан. Хаврын чуулганы төгсгөлд Монгол улсын Засгийн газар Оюу толгой төслийн үр ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээр амжилттай боллоо. Хэлэлцээрийн үр дүнд Оюутолгойн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 их наяд төгрөгөөр бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Монгол Улс 2037 онд бус энэ жил Оюутолгойгоос ногдол ашиг авахаар “Рио Тинто”-той тохиролцож чадлаа. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах цонх нээгдэж, долоон жилд нэг удаа хэлэлцдэг байсныг 3 жил болгосон. Ингэснээр бидний Оюу толгой гэх энэ том төслөөс үр ашгийг нь хүртэх боломж наашилж байгаа юм. Хэлэлцээрээр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан” гэж ярилаа. ,УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын 4 дэх чуулган дунджаар 82 хувийн ирцтэй нийт 35 удаа чуулсан байна. Намрын чуулгантай харьцуулахад гишүүдийн ирц 5 хувиар нэмэгджээ. Хаврын чуулганы хугацаанд 278 хууль баталсны 220 нь хууль, 58 нь тогтоол байна. Мөн УИХ-ын Байнгын хороод нийт 127 удаа хуралджээ.

Цааш унших

Санаачилсан хууль

18

Нэмэлт өөрчлөлт (Бат-Эрдэнэ 2026.05.13)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-12

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бат-эрднэ 2026,05,14)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-12

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Ж.Бат-Эрдэнэ 26,05,13)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-12

Монгол Улсын Их Хурлын тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-10-27

Хянан шалгах түр хороо байгуулах

Тогтоолын төсөл (Харбин)

ӨРГӨН БАРЬСАН:2025-10-09

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Дарга, гишүүдийн албан тушаалын зэрэглэл зэрэг эрх зүйн байдлыг нарийвчлан тогтоох)

ӨРГӨН БАРЬСАН:2024-05-22

Төсвийн тогтвортой байдлын тухай

Бие даасан хууль (Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг сунгах)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тухай

Нэмэлт өөрчлөлт (Оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-10

Гаалийн тариф, гаалийн татварын тухай

Тогтоолын төсөл (Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Бие даасан хууль (төсвийн ил тод байдал хангагдана)

ӨРГӨН БАРЬСАН:2023-01-17

Төсвийн тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Төрийн захиргааны албан хаагчдын урамшуулал)

ӨРГӨН БАРЬСАН:2022-10-12

Төрийн албаны тухай

Нэмэлт өөрчлөлт (“Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-24

Зөрчлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Суурь болгон нэгтгэсэн төсөл)

ӨРГӨН БАРЬСАН:2021-07-02

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай

Нэмэлт өөрчлөлт (Шимтгэлийг 2 хувиар бууруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-04

Нийгмийн даатгалын тухай

Нэмэлт өөрчлөлт (Шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд хугацаа алдалгүй нийцүүлэх шаардлага)

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-04

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

Content image
Жигжидийн
Батжаргал

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга
Сонгогдсон тойрог
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

Шинэ мэдээ

news

Нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллалаа

2026.07.093 мин унших
news

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал ЧД-ийн намын хорооны гишүүдэд хүндэтгэл үзүүллээ

2026.07.092 мин унших
news

"Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн Төв аймгийн Зуунмод хотод боллоо

2026.07.042 мин унших
news

МАН-ЫН БҮЛЭГ: Хаврын чуулганаар 38 хууль, тогтоол цаг үеийн асуудлыг хэлэлцлээ

2026.07.031 мин унших
news

ТБХ: Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2026.06.242 мин унших
news

Ж.Батжаргал: Хаврын чуулганаар бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна

2026.06.189 мин унших
news

ТББХ: Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайланг хэлэлцлээ

2026.06.176 мин унших
news

Сонсголд УИХ-ын гишүүдээс гадна төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 63, иргэдийн төлөөлөл 43, нийт 106 хүн оролцлоо

2026.06.1713 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.