51-260099
User Image

Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах “Ногоон дата төв” байгуулах санаачилгыг танилцууллаа. Монгол Улс Риогийн гурван конвенцын зорилгыг бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновацын нэгдсэн тогтолцоонд уялдуулсан “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлээд байна.Энэ хүрээнд Монгол Улс эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулахаар зорьж байна. Уг төсөл нь Монгол Улсын 2026-2030 оны таван жилийн хөгжлийн үндсэн чиглэл болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил юм.Монгол Улс өргөн уудам газар нутаг, сэрүүн, хуурай уур амьсгал, нар, салхины арвин нөөцтэй. Дэлхийн хоёр том зах зээлийн дунд орших стратегийн байршлаараа сэргээгдэх эрчим хүч болон бүс нутгийн дижитал дэд бүтцийн шинэ төв болох суурь нөхцөлийг бүрдүүлж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.Ногоон дата төв нь зөвхөн өгөгдөл хадгалах зориулалттай байгууламж бус, байгаль орчны өгөгдөл, зайнаас тандан судлах технологи, хиймэл дагуулын мэдээлэл, газарзүйн мэдээллийн технологи болон хиймэл оюун ухааныг нэгтгэсэн үндэсний болон бүс нутгийн ухаалаг шийдвэр гаргалтын платформын суурь болох юм.Дэлхий даяар хиймэл оюун ухааны хөгжлийг дагаад дата төвийн эрэлт эрчимтэй өсөж байгаа энэ үед эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлага нэмэгдэж байна. Иймээс сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг, өндөр үр ашигтай дата төвүүд дэлхийн шинэ стандарт болж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.Энэхүү санаачилга нь Монгол Улс төдийгүй бүс нутаг, дэлхийн тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийлж, олон улсын түншүүдийг хамтран ажиллах, хөрөнгө оруулах, технологи, мэдлэг, туршлагаа хуваалцахыг урив.

Цааш унших

Санаачилсан хууль

16

Бие даасан хууль (Доржханд 2026.08)

ӨРГӨН БАРЬСАН:2026-08-23

Өгөгдлийн тухай

Бие даасан хууль (Учрал 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-03

Бизнесийн эрх чөлөөний тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-17

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-08

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (нэмэлт өөрчлөлт)

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-08

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-25

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (Сонгуулийн тогтолцоо холимог 126 гишүүн)

ӨРГӨН БАРЬСАН:2023-04-05

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

Бие даасан хууль (төсвийн ил тод байдал хангагдана)

ӨРГӨН БАРЬСАН:2023-01-17

Төсвийн тухай хууль

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-12-13

Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-04-20

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай

Нэмэлт өөрчлөлт (Чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах )

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-23

Онцгой албан татварын тухай

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын гишүүн ОУ-ын сонгуульт албан тушаал хаших тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2021-10-04

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Суурь болгон нэгтгэсэн төсөл)

ӨРГӨН БАРЬСАН:2021-07-02

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай

Тогтоолын төсөл (Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Түр хороо байгуулах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-21

Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд хугацаа алдалгүй нийцүүлэх шаардлага)

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-04

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

Content image
Тогмид
Доржханд

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • ХҮН намын зөвлөлийн гишүүн
Засгийн газар
  • Монгол Улсын Шадар сайд
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: ХҮН нам

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.