
Алслагдсан малчны хотонд хүнд өвчтөн дээр очсон сумын эмч амь насны чухал шийдвэрийг заримдаа ганцаараа гаргах шаардлагатай болдог.Харин удахгүй түүний дэргэд дэлхийн шилдэг эмнэлзүйн мэдлэгт тулгуурласан, 24 цагийн турш зөвлөлдөж болох хиймэл оюун ухаант туслах байх боломж бүрдэх гэж байна.Анзаараагүйг анзааруулдаг,Санаагүйг сануулдаг,Бодоогүйг бодуулдаг.Эмчтэй харилцан ярилцаж, оношилгоо, эмчилгээ, яаралтай тээвэрлэлтийн шийдвэрт нь нотолгоонд суурилсан зөвлөгөө өгдөг хиймэл оюун ухаан!УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ын хамт дэлхийд тэргүүлэгч Wolters Kluwer Health компанийн төлөөлөгчидтэй уулзаж, UpToDate болон Expert AI технологийг Монголд, монгол хэлээр нэвтрүүлэх боломжийг хэлэлцлээ.Эрүүл мэндийн сайдаар ажиллахдаа эхлүүлсэн Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд 21 аймгийн сумдад Starlink интернэттэй түргэн тусламжийн автомашин нийлүүлэх ажил хэрэгжиж байна.Одоо энэ дэд бүтцийг хиймэл оюун ухаант эмнэлзүйн зөвлөхтэй холбохыг зорьж байна.Хиймэл оюун ухаан эмчийг орлохгүй. Харин эмчийг мэдлэг, мэдээлэл, технологийн дэмжлэгээр хангаж, зөв шийдвэр гаргахад нь тусална.Монголын хаана ч амьдарч байгаа иргэн дэлхийн түвшний мэдлэгт тулгуурласан тусламж авах боломж улам ойртож байна.
Цааш унших
2026.10.22

2026.10.21

2026.10.20

2026.10.16

2026.10.02

2026.10.02









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.