facebook
51-263484
User Image

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилнэ.Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр (2025.12.10) Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулга, Оюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар, “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан.Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор эхлээд Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулгыг сонсож, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар, үдээс хойш хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Төгсгөлд нь Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх асуудлаар мөн шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авахаар төлөвлөжээ.Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж.Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар 73 гэрч дуудагдсаны 60 нь оролцохоо илэрхийлсэн бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдсан байна. Тэдгээрийн 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгджээ. Харин Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж, 25 гэрч оролцохоо илэрхийлжээ.Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар "Иргэн та хүч залуусын нэгдэл", "Татварт иргэний хяналт" төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна.

Цааш унших

Байр суурь

Content image
Отгоншар
Батнайрамдал

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Сүхбаатар, Чингэлтэй

Шинэ мэдээ

news

О.Батнайрамдал: Энэ асуудлыг харилцан ашигтай байдлаар шийдэх хэрэгтэй

2025.12.101 мин унших
news

Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

2025.12.102 мин унших
news

Оюутолгойн орд дахь "Онтре" ХХК-ийн эзэмшдэг талбайн нөөцийг тогтоох талаар хэлэлцэж эхлэв

2025.12.082 мин унших
news

О.Батнайрамдал: Сонсголыг ХААЛТТАЙ хийнэ гэж байхгүй шүү. Энэ гэрээг байгуулж байхдаа та нар хаалттай хуралдахгүй яасан юм

2025.12.081 мин унших
news

“Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

2025.12.086 мин унших
news

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ

2025.12.081 мин унших
news

"Микрофоны ард" ярилцлага нэвтэрүүлэгт УИХ-ын гишүүн О.Батнайрамдал оролцлоо

2025.12.041 мин унших
news

С.Батнайрамдал: С.Баяр сонсголд ирж тайлбарлах үүрэгтэй. Үгүй бол хууль зөрчинө

2025.12.0429 мин унших