facebook
51-260255
User Image

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй болгох, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Улсын Их Хурлын даргын санаачилгаар “Нээлттэй парламент” танхим 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилгоор байгуулсан уг танхимд иргэд, Улсын Их Хурлын гишүүдтэй биечлэн уулзаж, хууль тогтоомж, төрийн бодлого, нийгэмд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Тэгвэл “Нээлттэй парламент” танхимд (2026.10.15)-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан ажиллалав. Тэрбээр “Нээлттэй парламент” танхимд ажилласан 12 дахь гишүүн болж байгаа юм. Хууль тогтоогчидтой биечлэн уулзаж, өөрийн амьдралд тулгарч буй бэрхшээл, шийдвэр хүлээж буй асуудал, санал хүсэлтээ уламжлахаар “Нээлттэй парламент” танхимыг 45 иргэн зорин ирлээ.Ууулзалтад ахмад настнуудын төлөөлөл идэвхтэй оролцож, нийгмийн хамгаалал, орон сууцны хүртээмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах зэрэг нийгмийн олон талт асуудлыг хөндөн ярилцлаа. Ахмадын хөгжлийн төвийг сум, дүүрэг бүрд байгуулах хэрэгтэйг онцоллооТэд ахмад настнуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, хамтран хөгжих, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн Ахмадын хөгжлийн төвийг сум, дүүрэг бүрд байгуулах хэрэгтэйг онцолсон юм. Мөн жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэвэр, тэтгэмжийг бодитоор нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.Орон сууцны асуудал ч мөн уулзалтын гол сэдвийн нэг байв. Түрээслээд өмчлөх орон сууцны нэг ам метр талбайн үнэ өндөр байгаа нь ахмад настнууд болон бага орлоготой иргэдэд хүндрэлтэй байгааг хэлсэн. Түүнчлэн дахин төлөвлөлтийн төслөөс шалтгаалан олон жил түрээсийн байранд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, учирсан хохирлыг барагдуулах, сонгон шалгаруулалтыг илүү ил тод, хариуцлагатай, хяналттай зохион байгуулах асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилж өгөхийг хүсэв.Уулзалтын үеэр боловсрол, эрүүл мэндийн салбартай холбоотой санал, хүсэлт ч цөөнгүй хөндөгдлөө. Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар иргэд санал, хүсэлтээ хэлсэн юм. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амны хөндийн эмчилгээг тусгай аргачлал, сэтгэл зүйн бэлтгэл болон шаардлагатай тохиолдолд тайвшруулах, нойрсуулах эмчилгээний дор мэргэжлийн баг гүйцэтгэдэг онцлогтой. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй нөхцөлд хамруулах нь олон гэр бүлийн ачааллыг бууруулна гэлээ.дүүргийн ЭМТ-үүдэд оюуны бэрхшээлтэй хүүхдийн IQ-г оношилж, тодорхойлох боломжтой болгохыг хүслээМөн дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд оюуны бэрхшээлтэй хүүхдийн IQ-г оношилж, тодорхойлох боломжтой болговол иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн үйлчилгээг илүү ойртуулах чухал шийдэл болохыг тэмдэглэлээ.Улсын Их Хурлын гишүүн Т.Мөнхсайхан иргэдийн гаргасан санал бүрийг анхааралтай сонсож, зарим асуудлыг хууль эрх зүйн хүрээнд хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж буйгаа танилцууллаа. Тэрбээр, Эрүүл мэндийн ажилтны тухай болон Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.Мөн өөрийн ажиллаж буй Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлыг тусгаж байгааг онцоллоо.Тэрбээр, иргэдийн гаргасан санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлээд, хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргийн хүрээнд иргэдийн асуудлыг бодлогын түвшинд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Цааш унших
Content image
Тогтмол
Мөнхсайхан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Хан-Уул дүүрэг

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.