facebook
51-260025
User Image

“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” эмнэлгийн барилгын ажил энэ сард эхэлнэ

Өнөөдөр /2026.05.27/ “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” эмнэлэг баригдах байршил дээр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн захирагчийн ажлын албаны тохижилтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, дүүргийн холбогдох алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамтаар ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгчдэд тулгарч буй асуудлуудыг сонсон, төслийн ажлыг хурдлуулах зорилгоор ажлын хэсгийг дахин хуралдуулахаар боллоо.Тус хавдар судлалын эмнэлэг барих газрыг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн 12 га талбайд бүтээн байгуулалт хийхээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрлэж байсан. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар тус эмнэлгийг барих Захирамж гарч, ажлын хэсгийг байгуулан бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан юм. Өнөөдрийн байдлаар 6.5 га талбайд явган зам, гэрэлтүүлэг, үерийн далан, ногоон байгууламж бүхий тохижилт бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Түүнчлэн барилгын тендер зарлагдан эмнэлэг барих компани шалгарсан бөгөөд зургаадугаар сард барилгын ажил эхлэхээр төлөвлөгдөөд байна. Тус эмнэлэг ашиглалтад орсноор Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолбор бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг Нийслэл болон баруун бүсийн аймаг, сумдын иргэдэд үзүүлнэ.

Цааш унших

Санаачилсан хууль

10

Нэмэлт өөрчлөлт (2025-зээл)

ӨРГӨН БАРЬСАН:2025-12-11

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай"

Нэмэлт өөрчлөлт (Нутаг дэвсгэрийн тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-27

Үндэсний баяр наадмын тухай

Нэмэлт өөрчлөлт (2025)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-27

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

Тогтоолын төсөл (Эрүүл мэнд)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-23

Хянан шалгах түр хороо байгуулах

Нэмэлт өөрчлөлт (Бадамсүрэн-санал хураах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-13

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Тест)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-31

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай

Нэмэлт өөрчлөлт (Багш удирдах болон мэргэжлийн ажилтны үндсэн цалин)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-02

Боловсролын ерөнхий хууль

Тогтоолын төсөл (Онтрэ ресурстэй холбоотой)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-27

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-19

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай

Content image
Наранцэцэг
Алтаншагай

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Агаар, орчны бохирдлын дэд хорооны дарга
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Сонгинохайрхан дүүрэг

Шинэ мэдээ

news

Н.Алтаншагай: Лабораторийн аргаар боловсруулсан шинэ төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд нэр төрөл нь өөрчлөгдөж манайд орж ирж байгаа. Энд гаалийн хяналт хэр байгаа вэ

2026.06.042 мин унших
news

Юугаар ч сольшгүй үнэт баялаг бол айл гэрийн амин эрдэнэ, эх орны ирээдүй болсон багачууддаа баярын мэнд!

2026.06.011 мин унших
news

Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС төслүүдийн санхүүжилт 100 хувь шийдэгдлээ

2026.05.283 мин унших
news

“Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” эмнэлгийн барилгын ажил энэ сард эхэлнэ

2026.05.271 мин унших
news

Хууль батлагдсанаар төрийн хүнд суртал, эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурна

2026.05.252 мин унших
news

Н.Алтаншагай: Тал еэвэнгийн үлгэр шиг юм болж, Сэлбэ дэд төвийн санхүүжилт энэ хуулийн гадна үлдлээ

2026.05.152 мин унших
news

Н.Алтаншагай: Улсын төсвөөр баригдсан ч ашиглалтад ороогүй 10 жил болчихсон төслүүд олон бий!

2026.05.141 мин унших
news

ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуулиас бүрэн хасахыг дэмжлээ

2026.05.131 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.