facebook
User Image

2026 оны хаврын тариалалтаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилттой байна

Энэ жил 633.4 мянган га-д тариалалт тариалалт хийх зорилт тавьсан, хаврын тариалалт 7 хувьтай үргэлжилж байна.Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт тариалалт хийхээр зорилт тавин ажиллаж байна.Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр аймгуудад үүрэг чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.Хаврын тариалалт 7 хувьтай үргэлжилж байна, ирэх 14 хоногт жигдэрнэ Хаврын тариалалтын ажил 05 дугаар сарын 12-ний өдрийн байдлаар улсын хэмжээгээр 42.1 мянган га-д үр тариа, /үүнээс 41.3 мянган га-д улаанбуудай/ 1.1 мянган га-д төмс, 833 га-д хүнсний ногоо, 460 га-д тосны ургамал нийтдээ 44.6 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 13.0 хувьтай, төмс 7.2 хувь, хүнсний ногоо 4.5 хувьтай тус тус явагдаж байна.Хаврын тариалалтын хөнгөлөлттэй зээл"Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны эх үүсвэрээр олгогдож буй 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг тариалан эрхлэгчдэд жигд, хүртээмжтэй байлгах зорилгоор 55.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн механикжуулалтын түвшинг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 15.0 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөрөнгө оруулалтын зээлийг эх үүсвэрийг нэмэгдүүлээд.Одоогийн байдлаар 521 иргэн, аж ахуйн нэгжид 87.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Өнөөдрийн байдлаар 345 иргэн, аж ахуйн нэгжийн 68.87 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкнууд судлаж байна.Шатахууны хэрэгцээ, хангамжХаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан шатахууны хэрэгцээ, шаардлагыг тооцож, хангалтыг хэвийн байлгах арга хэмжээг авч байна. Хаврын тариалалтын хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж нийт 20 шатахуун импортлогч аж ахуйн нэгжээс нийлүүлсэн 7.0 мянган литр дизель түлшийг үр тарианы 581, төмс, хүнсний ногооны 664 тариаланч иргэн аж ахуйн нэгжид 3400 төгрөгөөр олгож ажиллаа. Нефьт импортлогч 20 аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагын хүрээнд дизель түлшийг 3 дугаар сарын үнээр худалдан борлуулсан.Үрийн хангамжТариалан бүхий аймгуудаас авсан судалгаагаар 2025 оны ургацаас аж ахуйн нэгж, иргэд 2026 оны тариалалтдаа зориулан 26.7 мянган тонн үр нөөцөлсөн бөгөөд 305.1 мянган га-д уринш боловсруулж бэлтгэсэн байна. Бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалахаар төлөвлөж үрийн хангамжийг бүрдүүлсэн.Үрийн улаанбуудайн борлуулалтыг 2026 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гараг бүр Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж ажиллаж байна. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагдаад байна.Хаврын тариалалтыг технологийн хугацаанд явуулах зорилгоор "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК аас борлуулж буй үрийн улаанбуудайн урьдчилгаа төлбөр 30 хувь байсныг 15 хувь болгосон.Хаврын тариалалтад дутагдаж буй төмсийг анх удаа хувийн хэвшилтэй хамтран тариаланчдад таатай санхүүгийн нөхцлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.Хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 3 нэр төрлийн хүнсний ногооны үр худалдан авч "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-аар дамжуулан зээлээр олгож байна.

Цааш унших

Санаачилсан хууль

11

Нэмэлт өөрчлөлт (Соронзонболд 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-20

Газрын тосны тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Нөөц ашигласны төлбөр)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-08

Газрын тосны тухай хууль

Тогтоолын төсөл (Онтрэ ресурстэй холбоотой)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-27

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Бие даасан хууль (Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжийг сунгах)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Малчны тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой заалт)

ӨРГӨН БАРЬСАН:2023-06-20

Газрын тухай

Бие даасан хууль (төсвийн ил тод байдал хангагдана)

ӨРГӨН БАРЬСАН:2023-01-17

Төсвийн тухай хууль

Тогтоолын төсөл (Малын эрүүл мэнд, мах, түүхий эдийн үйлдвэрлэл, экспортын тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2022-10-21

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Төрийн захиргааны албан хаагчдын урамшуулал)

ӨРГӨН БАРЬСАН:2022-10-12

Төрийн албаны тухай

Нэмэлт өөрчлөлт (“Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-24

Зөрчлийн тухай

Content image
Цагаанхүү
Идэрбат

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Засгийн газар
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Сонгогдсон тойрог
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

шинэ мэдээ

news

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026.05.222 мин унших
news

Мэргэжлийн холбоо болон үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

2026.05.223 мин унших
news

Говийн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт Мандалговь хотод эхэллээ

2026.05.151 мин унших
news

Дорноговь аймгийн засаг даргатай бэлчээрийн мал аж ахуйг дэмжих төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

2026.05.151 мин унших
news

Хүн амын эрүүл мэндийг хамгаалж буй эмч, сувилагч Та бүхний үйлс өөдрөг байх болтугай

2026.05.151 мин унших
news

Сайд Ц.Идэрбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Шэнь Миньжуантай уулзлаа

2026.05.142 мин унших
news

2026 оны хаврын тариалалтаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилттой байна

2026.05.133 мин унших
news

Улсын хэмжээнд үр тарианы тариалалт 13 хувь, төмс, хүнсний ногооны тариалалт 4.5-7.2 хувьтай үргэлжилж байна

2026.05.132 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.