facebook
91000000
User Image

НИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр өчигдөр хуралдсан Ээлжит бус хуралдаантай холбоотой хэвлэл, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар хуралдсан хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ.Тэрбээр хуралдаан зохион байгуулах үйл явц хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хурлын дарга санаачилаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс өчигдрийн хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэлтэй” гэв. Мөн Туулын хурдны зам төслийг НИТХ-аар яаралтай хэлэлцүүлж, дэмжих шахалт ирсэн. Монгол Улс бол Засаг захиргааны нэгдмэл бодлоготой улс. Засгийн газар, УИХ дээр асуудал нь эцэслэгдээгүй, иргэд мэдээлэлгүй, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй байхад шийдвэр гаргах боломжгүй. Би эрх ашиг, албан тушаалын төлөө улайран зүтгэгчдийг бус иргэдийнхээ эрх ашгийн талд зогсоно” гэдгийг онцоллоо.А.Баяр мөн нийслэлийн удирдлагыг шүүмжилж, “Нийслэл дэх төслүүдийг мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг мэдэх, хянах эрх нийслэлчүүдэд бий. Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй. НИТХ нь иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй байгууллага. Энэ зарчмыг баримтлан хуралдаан зарлахгүй байх шийдвэр гаргасан” гэлээ. Түүнчлэн нийслэлийн төсвийн зарцуулалтын талаар, хууль хяналтын байгууллагуудад шаардлагатай санхүүжилтийг бүрэн эрхийнхээ хүрээнд хуваарилсан бөгөөд бүх мэдээлэл шилэн дансанд нээлттэй байгааг онцлов. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шилэн данс, бусад томоохон төслүүдийн захиран зарцуулалт, санхүүгийн мэдээлэл хаалттай байгааг шүүмжиллээ.НИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн санхүүжилт, гүйцэтгэгч компаниудын мэдээллийг нээлттэй болгох зорилгоор ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлалаа. Уг ажлын хэсэг нь зөвхөн Туулын хурдны зам төслийг бус, нийслэлд хэрэгжиж буй бүх мега төслийн хэрэгжилт, үр ашигт хяналт тавьж ажиллах юм.

Цааш унших
Content image
Амарбаясгалан
Баяр

Орон нутаг
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

шинэ мэдээ

news

Иргэдийн төлөөллийн байгууллагыг иргэд рүү ойртуулж, гэмт хэргийг бодитоор бууруулж ажиллав...

2026.05.064 мин унших
news

А.Баяр: Х.Нямбаатарын тролл баг миний тухай кино хийж цацахаар бэлдэж байгаа юм байна!

2026.05.011 мин унших
news

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026.05.012 мин унших
news

НИТХ-ын дарга А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус

2026.04.292 мин унших
news

Надад “Туулын хурдны зам“-ыг дэмж. Дэмжсэн гэх тогтоол гаргуул гэсэн шахалт ирсэн!

2026.04.282 мин унших
news

НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа

2026.04.271 мин унших
news

Скүүтер, мопедыг минутаар нь биш явсан километрээр нь түрээсийн төлбөрийг тооцдог болъё

2026.04.241 мин унших
news

А.Баяр: Сургууль, эцэг эхчүүд хамтарч хүүхдүүдэд сурроны хэрэглээний талаар зөв ойлголтыг өгөх нь зөв юм

2026.04.201 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.