facebook
51-262777
User Image

Бүгд Найрамдах Узбекистан Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурал дахь Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн хамтаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламентын Сенатын Залуучууд, эмэгтэйчүүд, соёл, спортын байнгын хорооны дарга Орзигуль Козихонова тэргүүтэй төлөөлөгчдийг /2026.10.12/ хүлээн авч уулзав.Монгол Улсад болж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй тус улсын парламентын төлөөлөгчдөд амжилт хүслээ. Монгол Улсын хувьд Бүгд Найрамдах Узбекистан Улсыг Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш хэмээн үзэж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бэлэн байгаагаа илэрхийллээ.Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хэрэгжүүлсэн харилцан айлчлалын үр дүнд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ. Миний хувьд хоёр орны парламентын бүлгүүдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, энэ хүрээнд харилцан туршлага солилцох уулзалтуудыг тогтмолжуулахад санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Цааш унших
Content image
Цагаанхүү
Мөнхбат

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Говьсүмбэр, Дорноговь,Дундговь, Өмнөговь

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.