
Монгол Улсын хамгийн том газар нутагтай, газрын доороо асар их баялагтай Өмнөговь нутаг өнөөдөр хөгжлийнхөө нөгөө талд усны хомсдол, цөлжилтийн хүнд сорилттой нүүр тулж байна!Говийн ард түмэн цөлжилтийг ном, судалгаанаас унших үзэх шаардлагагүй, өдөр бүр нүдээрээ харж, амьдралаараа туулж байна. Бэлчээр доройтож, худаг ус, багахан булаг шанд нь ширгэж, мал сүрэгтээ ус олж өгөхөөс эхлээд амьдралынх нь өдөр тутмын асуудал уснаас хамаарах болсон.Нөгөө талд нь говийн газрын доорх цэнгэг усыг уул уурхайн олборлолт, боловсруулах болон угаах үйлдвэрлэлд ашиглаж, энэ эмзэг экосистемийг нөхөн сэргэх боломжгүйгээр нөөцийг нь шавхсаар өнөөг хүрлээ!COP17-оос Өмнөговьчуудын хүлээлт энэ…Уул уурхайн Улсын болон орон нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үгүйсгэхгүй. Харин уул уурхай хөгжихийн хэрээр говийн ус дуусаж байгаа нь хөгжлийн бодлогын алдаа юм. Тиймээс Өмнөговьчуудын олон жил ярьж, хүсэж, хүлээж ирсэн нэг том шийдэл бол гадаргын усны эх үүсвэрийг говьд хүргэх явдал. Говийн гүний усыг үйлдвэрлэлд ашигласаар байх уу, эсвэл гадаргын усны эх үүсвэрийг бий болгож, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг өөр эх үүсвэрээр шийдэх үү гэдэг бол зөвхөн Өмнөговийн асуудал гэхээс илүү Монгол Улсын уул уурхай, эдийн засгийн хөгжлийн цаашдын бодлоготой холбоотой үндэсний хэмжээний асуудал юм.Энэ утгаараа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 Монгол Улсад болж байгаад итгэл найдвар тээн, Өмнөговь аймаг өөрийн павильонтой оролцож, говийн ус, цөлжилт, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудлаа улс орон болон олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна хэмээн УИХ-ын гишүүн Р.Сэддорж тодотгосон юм.Говьд ус хүрч чадвал бид байгалиа хамгаалж, цөлжилтийг сааруулж, малчдынхаа амьдрах орчныг хадгалж, улсын эдийн засгийг авч яваа үйлдвэрлэлээ ч байгальд ээлтэйгээр үргэлжлүүлэх боломжтой. Говийн гүний усыг шавхаж байж хөгжих үү? Усаа зөв шийдэж байж хөгжих үү? COP17-оос Өмнөговьчуудын хүлээлт энэ.Говийн ус, цөлжилтийн асуудлаар Саудын Арабын туршлагыг судалж байнаУИХ-ын гишүүн Р.Сэддорж Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, Ус, Хөдөө аж ахуйн яамны Байгаль орчны асуудал хариуцсан Дэд сайд Dr. Osama Ibrahim Faqeeha-тай уулзаж, говийн бүсийн усны хомсдол, цөлжилт, гангийн эрсдэл болон байгаль орчныг хамгаалах асуудлаар санал солилцлоо.Саудын Араб бол цөлжилт, усны хомсдолтой нөхцөлд амьдарч ирсэн орны хувьд ус, газар нутгийн менежмент, гангийн эрсдэлийг урьдчилан тооцох, газрын доройтлыг бууруулах чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан улс. Dr. Osama Faqeeha ч эдгээр асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэж ирсэн туршлагатай мэргэжилтэн юм.НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэ үед говийн бүсэд тулгамдаж буй ус, цөлжилтийн асуудлыг олон улсын түвшинд хүргэх, бусад орны туршлагаас суралцах нь чухал байна.Мөн 2027 онд Эр-Рияд хотноо болох 11 дэх Дэлхийн Усны Форумд Монгол Улсыг идэвхтэй оролцуулах, говийн бүсийн онцлог, гангийн эрсдэлийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцүүлэх боломжийн талаар ярилцав.Тус форум нь усны аюулгүй байдал, усны санхүүжилт, инноваци, усны үнэ цэн зэрэг асуудлыг дэлхийн хэмжээнд хэлэлцэх томоохон талбар юм.УИХ-ын гишүүн Р.Сэддорж: Говийн бүс нутаг бол Монгол орны төдийгүй Төв Азийн хамгийн их хуурайшилттай бүс нутаг. Цөлжилт, тэгээд бэлчээрийн хомсдол, усны хомсдол гэсэн 3 сэдэв гурвуулаа говьтой холбоотой байна. Дэлхий нийтээрээ үүнд анхаарч байгааг түүхэн үйл явдал гэж бодож байна. Говийн бүс нутагт Монгол Улсын томоохон уул уурхайн төслүүд байдаг. Тэрний нөлөөгөөр маш их цөлжилт, хуурайшилт, бэлчээрийн хомсдол, усны хомсдол бий болж байгаа. Байгаль өөрийнхөөрөө цөлжиж байгаа нэг хэсэг байхад говийн бүс нутаг уул уурхайн нөлөөллөөс болж цөлжилт их явагдаж байгаа. Тэгэхээр дэлхийн шинжлэх ухааны том ололтууд, шинжлэх ухааны үндэслэлд суурилан байгаль орчныг хамгаалдаг, цөлжилтөөс сэргийлдэг олон хүмүүс ирсэн энэ үед Монгол Улс аль төслөө түрүүлж явуулах вэ , айгаль орчноо хэрхэн хамгаалах вэ, малчдаа хэрхэн хамгаалах вэ, бэлчээрээ хэрхэн нөхөн сэргээх вэ гэдэг дээр онцгой шийдвэр гаргах цаг үе ирлээ.
Цааш унших
2026.09.01

2026.09.01

2026.08.25

2026.07.24

2026.07.16

2026.07.09









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.