facebook
51-262569
User Image

П.Сайнзориг: Хувийн хэвшлийн шударга өрсөлдөөн нэмэгдэж, төрийн хэмнэлт бодит болно

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр тендер сонгон шалгаруулах ажил жил тутам хийгддэг ч 50-аас дээш хувь нь амжилтгүй болдог. Энэ нь хууль эрх зүйн зохицуулалтын ойлгомжгүй байдал мөн зохион байгуулалт, ашиг сонирхлын зөрчил зэрэг олон хүчин зүйлүүдээс улбаалж буй.Нэг ёсондоо нийгэмд тустай, иргэд олон нийтэд хэрэгтэй нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах бүтээн байгуулалтууд хийгдэхгүй хугацаа алдаж байна гэсэн үг!Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй, цаг хугацаанд нь шуурхай байдлаар төсөвт өртөгт нь багтааж, ил тод, нээлттэй, хариуцлагатайгаар хийдэг болох асуудал дээр Тендерийн хууль “хариулт” өгөх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодотгов.П.Сайнзориг нарын гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны тухай буюу “Тендер”-ийн хуулийн төслийг санаачилж, УИХ-ын хаврын чуулганаар өргөн барьсан юм.Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд дэвшилтэт технологи, хиймэл оюуныг ашиглах, хувийн хэвшлийг дэмжих зохицуулалтыг бүрэн тусгаагүй нь хуулийн зорилго биелэх нөхцөлийг алдагдуулдаг. Мөн орчин цагийн шаардлагаар үүссэн цахим дэлгүүрт байршуулсан бараа, үйлчилгээ нь захиалагч байгууллагын хэрэгцээг бүрэн хангахгүй, мөн цар хүрээ өргөн, олон төрлийн бараа, ажил, үйлчилгээг нэгтгэн нэг этгээдээр гүйцэтгүүлэх, гэрээ байгуулах тендер шалгаруулалт зохион байгуулах боломжгүй болсон.Иймд хуулийн төслийн үзэл баримтлалын зорилгод тодорхойлсноор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг цаашид ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ гэж нэрлэж, шинэчилсэн найруулгын төсөлд дараах үндсэн асуудлыг тусгасан .Төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зөвхөн энэ хуулиар зохицуулахаар тусгажээ. 10 тэрбумаас доош ажилд тендерийн баталгаа шаардахгүй.төрд компьютер, принтер зэрэг энэ зүйлүүдийг худалдаж авах шаардлагагүй. Зөвхөн түрээсээр шийднэ.ААН байгууллагуудад цахим дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломж олгоноМаргааны шийдэх процессыг ил тод, хараат бус институцээр буюу маргаан таслах зөвлөлөөр шийдүүлнэТендер шалгаруулалтад хиймэл оюун ухаан ашигланаСургуулийн хоол үйлдвэрлэл буюу үдийн цай хөтөлбөрт ногоо тарьж, мал маллаж мах бэлтгэж буй орон нутгийн иргэдийн дэмжинэ.Сургууль цэцэрлэгийн барилгыг 2 жил дотроо барьж дуусганаИх засварын ажлыг 1 жилд хийж гүйцэтгэнэ2025 онд 430-аад тэрбум төгрөгийн тендерийн баталгааг ААН-үүдээс гаргуулж, банканд 9,4 тэрбум төгрөгийн тендерийн баталгааны төлбөр, хүү өгчээ.УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Төсвийн бодлого хөрөнгө оруулалт 6 сарын настай боллоо. 5 сарын 30 гэхэд тендерээ зарлаж чадахгүй маргаан гарсаар байгаад, иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалтуудад тавьсан хөрөнгүүдийг бүгдийг нь татуулж, улсын төсөвт хураалгачихдаг. Энэ нь хууль тогтоомжийг сайжруулах шаардлага байгааг илтгэж байна. Энэ хуулиар шударга бизнесийн өрсөлдөөн ,эх оронч худалдан авалт, дотоодын ААН байгууллагуудаа дэмжих зорилгыг хуулийн төсөлд орууллаа.Тодруулбал,10 тэрбумаас доошоо тендерийн худалдан авах ажиллагаан дээр тендерийн баталгаа шаардахгүй.ААН байгууллагыг дэмжихдээ бараан дээр 50 тэрбум, үйлчилгээн дээр 3 тэрбум, ажил дээр 50 тэрбум, бараан дээр 10 тэрбумаас тус тус доош бол гадаадын хөрөнгө оруулалттай ААНБ оруулах уу, үгүй юу гэдгийг шийдээд. Дотоодын ААН байгууллагуудын хийж чадах ажлыг дэмжинэ.Энэ хуулиар дамжуулаад төр зах зээлийн үйл ажиллагаанд аль болохоор оролцохгүй байх нөгөө талдаа хувийн хэвшлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, хувийн хэвшилд зах зээлийн боломжийг гаргаж өгөх, төсвийн хөрөнгө оруулалтаар дотоодын ААН байгууллагууд ажлын байраа нэмэгдүүлэх бололцоог олгох юм. 2025 онд Сангийн яаманд 1266 этгээдээс 2284 ийм гомдол ирсэн. Тус гомдлын 77,6%-ийг гомдол гаргагчийн зөв хэмээн Сангийн яам дүгнэсэн байна.

Цааш унших

Санаачилсан хууль

12

Бие даасан хууль (Энхцэцэг 2026,07)

ӨРГӨН БАРЬСАН:2026-07-06

Дулаан хангамжийн тухай

Шинэчилсэн найруулга (Сайнзориг 2026,07)

ӨРГӨН БАРЬСАН:2026-07-01

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

Бие даасан хууль (Сайнзориг,2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-09

Төрийн албаны тухай

Нэмэлт өөрчлөлт (Сайнзориг 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-29

Улсын бүртгэлийн ерөнхий хууль

Нэмэлт өөрчлөлт (Сайнзориг 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-27

Үндэсний баяр наадмын тухай

Нэмэлт өөрчлөлт (Сайнзориг-26,05,14)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-14

Хууль тогтоомжийн тухай

Нэмэлт өөрчлөлт (2026-4 сар Сайнзориг)

ӨРГӨН БАРЬСАН:2026-04-09

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай

Нэмэлт өөрчлөлт (и-спорт)

ӨРГӨН БАРЬСАН:2026-03-20

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-19

Харьяатын тухай

Нэмэлт өөрчлөлт (Хүнсний аюулгүй байдал)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-19

Хүнсний тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-19

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай

Нэмэлт өөрчлөлт (Өмнөх парламентын хэлэлцэж амжаагүй хуулийг шинэ парламент үргэлжлүүлэн хэлэлцэх зохицуулалт)

ӨРГӨН БАРЬСАН:2024-08-14

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Тайлан сэтгүүл - 2025

Content image
Пүрэвжав
Сайнзориг

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
Сонгогдсон тойрог
  • Сонгинохайрхан дүүрэг

Шинэ мэдээ

news

ФОТО: Гэр хороолол дунд жишиг авто зам анх удаа тавигдлаа

2026.08.311 мин унших
news

П.Сайнзориг: Хувийн хэвшлийн шударга өрсөлдөөн нэмэгдэж, төрийн хэмнэлт бодит болно

2026.08.253 мин унших
news

Төрийн худалдан авах ажиллагааны тухай буюу “Тендер”-ийн хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан байгаа

2026.08.211 мин унших
news

Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

2026.08.075 мин унших
news

Тогтвортой хөгжил, ногоон шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ шатанд шилжлээ

2026.07.312 мин унших
news

Төрийн болон орон нутгийн өмчит компани улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026.07.274 мин унших
news

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

2026.07.223 мин унших
news

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүллээ

2026.07.022 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.