facebook
51-262762
User Image

ОУПХ-ны Ассамблейн 153 дугаар чуулган болж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч О.Номинчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нар Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын Аруша хотноо 2026 оны 10 дугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан ОУПХ-ны Ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо.“Бүгдэд тэгш боломж олгох, итгэлцэл болон хүртээмжтэй байдлыг хангах замаар сайн засаглалыг бэхжүүлж, олон нийтийн чадавхыг нэмэгдүүлэх нь” гэсэн Ерөнхий хэлэлцүүлгийн сэдвийн дор чуулсан энэхүү арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Аруша хотын олон улсын хурлын төвд албан ёсоор нээлтээ хийж парламентын ардчилал, сайн засаглал, хүний эрх, иргэдийн оролцоо, нийгмийн хүртээмжтэй байдлыг бэхжүүлэх асуудлаар санал бодол, туршлагаа солилцох боломжийг дэлхийн 130 улсын 700 гаруй парламентын гишүүдэд олголоо.ОУПХ-ны Ассамблейн чуулган нь улс орнуудын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын тулгамдсан асуудлаар харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ардчилсан засаглал, тогтвортой хөгжлийг дэмжихэд парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чухал индэр байсаар ирсэн.Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг чуулганы үеэр өөрийн удирддаг (ОУПХ)-ны Парламенчдын хүний эрхийн хорооны хуралдаан удирдан, улмаар Холбооны Гүйцэтгэх хороонд тайлагнасан бол Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Ашигт малтмалын сэдвээрх салбар хэлэлцүүлэгт үндсэн илтгэгчээр уригдан оролцов.

Цааш унших

Санаачилсан хууль

8

Бие даасан хууль (Уянга 2026,09)

ӨРГӨН БАРЬСАН:2026-09-10

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Шинээр MORI платформ үүсгэх,)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-03

Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (ЭШБ-ийг дэмжих)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-02

Шинжлэх ухаан, технологийн тухай

Тогтоолын төсөл (Онтрэ ресурстэй холбоотой)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-27

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (амралтын өдөр давхцах үед)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-27

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Нэгдсэн төсвийн цаглаврын хүрээ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-25

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, ялгахгүй байх)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-24

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай

Content image
Болд
Уянга

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.