facebook
51-262766
User Image

Хот байгуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2025.06.13/-ны өдрийн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн Шинэчилсэн найруулгад нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан хуулийн төслийг танилцууллаа. Хот байгуулалтын тухай хуулийг анх 1998 онд баталсан бөгөөд хот байгуулалтын салбарын хөгжлийн чиг хандлагад үүссэн цаг үеийн шаардлагаар уг хуулийг 2008 онд шинэчлэн найруулж, нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ хууль нь тухайн үеийн нөхцөл байдал, хүн амын төвлөрөл, байршлыг харгалзан тооцож баталсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн учир энэхүү эрх зүйн зохицуулалт нь цаг үеийн шаардлагаа хангахгүй байгаа гэв. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж, дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгааг Ж.Алдаржавхлан гишүүн дурдсан. Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд шинэ суурьшлын бүс байгуулах хот төлөвлөлт хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжтэй, зөв оновчтой тооцож төлөвлөх, түүнд хяналт тавих эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх зорилгоор Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Шийдвэр гаргагчдын зүгээс хүртээмжтэй, чанартай боловсролын талаар олон асуудал хөнддөг ч түүнийг бүрдүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг орхигдуулсан хэмээн тэмдэглээд үүний улмаас сургууль, цэцэрлэггүй, сургууль, цэцэрлэг төлөвлөсөн ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй хотхон, хорооллууд маш их байгааг цохож, жишээ татаж байв. Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад өөрчлөлт оруулан хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгаснаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлахдаа хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, батлах эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзэв. Мөн аймаг, нийслэлийн Засаг дарга батлагдсан төлөвлөгөөг үндэслэн газар олгохдоо түүнд хяналт тавих, мөн газар олголт нь батлагдсан төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар тайлагнах үүргийг хэрэгжүүлэхийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад нэмэлт оруулахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч болон хот төлөвлөлтийг хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, хот байгуулалтын мэргэжлийн байгууллагын үүрэг хариуцлага тодорхой болох аж. УИХ-ын гишүүн С.Цэнгүүн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Цааш унших
Content image
Саруулсайхан
Цэнгүүн

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • Өргөдлийн байнгийн хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Орон нутаг
  • Жагсаалт: Ардчилсан нам

Шинэ мэдээ

news

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн АНУ-д оршин суугаа Монгол иргэдтэй уулзалт хийлээ

2025.09.181 мин унших
news

Эрчим хүчний реформыг хэрхэн үргэлжлүүлэх талаар нээлттэй хэлэлцлээ

2025.09.102 мин унших
news

"Ардчилсан зуны зуслан" хөтөлбөрт хамрагдаж буй хүүхэд, залуустай уулзлаа

2025.08.211 мин унших
news

С.Бямбацогт: Цэцэрлэг, сургууль, эмнэлгээс бусад зориулалтаар шинэ барилга барих нь ТӨСВИЙН ЗАРДЛЫГ ДАНХАЙЛГАЖ байна

2025.08.181 мин унших
news

С.Цэнгүүн: Чандмань сумын 100 жилийн ойн нээлт улсын наадмыхаас ч илүү таалагдав

2025.08.073 мин унших
news

УИХ-ын гишүүн С.Цэнгүүний 2025 оны хаврын чуулганы тайлан

2025.07.211 мин унших
news

С.Цэнгүүн: Үнэхээр одон медаль тараагаад хөгждөг бол бүх хүнд медаль өгөхсөн

2025.07.092 мин унших
news

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ

2025.07.031 мин унших
news

С.Цэнгүүн: Аварга малчин, саальчдын шагналд 2023 онд 1.7 тэрбум₮, 2024 онд 2.4 тэрбум₮ зарцуулсан байна!

2025.06.272 мин унших
news

С.Цэнгүүн: Бэлэн судалгаа, баримтууд байгаа учраас, үүн дээр үндэслэн ТӨК-ийн цомхотголыг зориг гаргаж хийгээрэй!

2025.06.232 мин унших
news

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2025.06.192 мин унших
news

С.Цэнгүүн: Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайдаар томилсон өмнөх Ерөнхий сайдын алдааг та давтах нь

2025.06.184 мин унших

Нийтлэл

Ярилцлага