
УИХ-ын гишүүд нь хууль тогтоох, тогтоосон хуулийн хэрэгжилтийг хянах, ард түмнийг төлөөлөх үндсэн гурван үүрэгтэй. Энэ явцдаа хамгийн Нэгдүгээрт баримтлах ёстой зарчим бол улс орон, ард түмний эрх ашгийг эрхэмд тавих явдал. Хоёрдугаарт, аливаа ашиг сонирхлоос ангид байх. Гуравдугаарт, биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл болох ёстой. Тэгэхээр УИХ-ын гишүүн бүх ажил хэрэг, үйлдэлдээ энэ зарчмуудыг мөрдлөг болгоно гэсэн. Харин өнөөдөр бид ёс зүйн тухай асуудлыг ярихдаа энэ гурван зарчмыг жигд анхаарч үзэх ёстой. Гэтэл их төлөв гишүүний биеэ авч явах асуудлыг анхаараад байх шиг. Ялангуяа улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих явдлыг төрийн түшээ хүний хамгийн суурь зарчим болгон авч үзэх хэрэгтэй.Миний талаарх худал мэдээллүүдэд хувь хүнийхээ хувьд эмзэглэж байгаа ч Төрийн ордонд хэрүүл биш бодлого яригдах ёстой хэмээн УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн тодруулга өглөө.УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн: “Гадуур яваад байгаа илт худлаа мэдээллийг хөөрөгдөж яриад яах вэ гэж бодож байна. Төрийн ордонд улс орныг хөгжүүлэх Төрийн бодлого яригдах болохоос биенээ элдэв үгээр дайрсан “хэрүүл” яригдах ёсгүй! Тийм учраас хэвлэлд байр сууриа илэрхийлээгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиар ёс зүйн хариуцлага тооцдог болох, эргүүлэн татах асуудал хөндөгдөж байгаа учраас Ёс зүйн дэд хороонд олны анхаарал төвлөрч байх шиг байна. Мөн сүүлийн үед ёс зүйн зөрчлүүдийн тухай асуудлууд яригдаж байгаа. Тэгэхээр өөрийн эрхгүй миний хариуцаж байгаа ажил эрхгүй олны анхаарлыг татчихаад байна. Миний хувьд эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд буюу хууль, дүрмээр олгогдсон эрхийнхээ хүрээнд ажлаа хийгээд явж байгаа. Худал мэдээллүүдийг нийгэмд хурдтай тарааж байна. Үүнд хувь хүнийхээ хувьд маш их эмзэглэж байна. Төрийн албаны тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, УИХ-ын тухай гэх мэт хууль, эрх зүйн зохицуулалтуудын хүрээнд Ёс зүйн дэд хороо ажиллаж байгаа. 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар Ёс зүйн дэд хороонд нийтдээ 7 өргөдөл ирсэн. Үүнээс гурван асуудлыг бүрэн шийдвэрлээд байна. Нэгийг нь бараг шийдвэрлэчхэж байна. Хоёр асуудал үлдээд байгааг Ёс зүйн дэд хорооны хурлаар орж, хамтын шийдвэрээр шийдэгдэх ёстой. Манай хороонд өргөдөл ирэхэд түүнийг магадлан шалгаж, асуудалд бодитой тэнцвэртэй хандах нь бид нарын үйл ажиллагаандаа баримталж байгаа гол суурь зарчим” гэв.
Цааш унших
2026.06.09

2026.06.05

2026.05.29

2026.05.17

2026.05.11

2026.05.09









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.