facebooktwitter
51-262756
User Image

О.Саранчулуун: Худал хэлж, бусдыг гүтгэсэн улс төрч зөвхөн амаар уучлалт гуйгаад мултардаг байж болохгүй!

УИХ-ын гишүүд чуулганы танхимд үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл хэлж, бие биенийгээ гүтгэх хандлага гаргасаар байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун дараах байр суурийг илэрхийллээ.Хэн нэгнийг баримтгүйгээр нэр хоч өгөн гүтгэх нь нийгэмд ямар хор уршигтай, яагаад хуулийн хатуу хариуцлага тооцох ёстойг олон улсын туршлагад тулгуурлан энгийнээр тайлбарлая. 1. Гүтгэлэг "үнэгүй" байж болохгүй!!!Худал хэлж, бусдыг гүтгэсэн улс төрч зөвхөн амаар уучлалт гуйгаад мултардаг бол нийгэмд "худлаа ярих нь ямар ч эрсдэлгүй юм байна" гэсэн аюултай ойлголт үлддэг. Харин хуулийн хатуу хариуцлага хүлээлгэж байж дараа дараагийн хүмүүст "баримтгүй худал яривал ийм хүнд тусдаг шүү" гэсэн бодит сануулга болдог.2.Ардчиллыг төөрөгдүүлдэг!!! Улс төрчдийг шүүмжилж болох ч, зориуд худал мэдээлэл тарааж нэр төрд халдах нь эрүүл мэтгэлцээнийг устгадаг. Европын хүний эрхийн шүүхээс ч үүнийг нийгэмд туйлын аюултай үйлдэл гэж үздэг бөгөөд уучлалт гуйх төдийхнөөр өнгөрөөж болохгүй, заавал нотлох баримт шаардах ёстойг сануулдаг.3.Бохир хүмүүс нь шилдгүүдээ шахан гаргадаг!!! Хэрвээ бид баримтгүй гүтгэлгийг тоохгүй өнгөрөөгөөд байвал, хамгийн чанга дуутай, бохир ярьдаг хүмүүс нь улс төрийн орон зайг эзэлнэ. Харин бодлого, баримт ярьдаг мэдлэгтэй хүмүүс нь үүнээс залхаад улс төрөөс дайждаг. 4. Итгэлцэл нуран унадаг, Худал мэдээлэл тараагчид хариуцлага хүлээдэггүй орнуудад иргэдийн төрдөө итгэх итгэл хамгийн хурдан устдаг болохыг олон улсын судалгаанууд нотолдог тухай өмнөх бичвэртээ нийтэлсэн. Гүтгэлэгтэй тэмцэх нь зөвхөн нэг хохирогчийн гомдлыг тайлах бус, нийгмийн эрүүл саруул байдал, шударга ёсонд итгэх иргэдийн итгэлийг аварч үлдэх хамгийн чухал алхам юм. Хэрвээ улсын төрийн нам ийм зүйлийг өөрсдийнхөө шинэчлэл хийх шаардлага гэж харах, хяналтын хороо, сахилгын хороо удирдах зөвлөл нь тогтолцооны хувьд шийдэл алхамууд хийхгүй бол цаашдаа ч хувь хүмүүс явж намууд үлдэнэ шүү дээ. Дахиад л судалгаа тоо нэхсэн Саранчулуунууд, Баасанжаргалууд, Номинчимэгүүд орж ирсээр асуусаар байх л болно. Хуучин арга барилаа засаж, шинэ сорилтоо давахын тулд дасах хэрэгтэй дээ, бас илүү баримттай ярьж сурах хэрэгтэй. Миний хувьд цаашдаа яах вэ? Энэ их маргаан юунаас болсон бэ гэхээр улсын төсвийн ил тод бус байдлаас болсон юм. Тиймээс би өөрөөс хамаарах 2 ажил энэ удаад хийе гэж шийдлээ. 1. Өөрийн өргөн барих гэж буй "Саадгүй орчин, Хүртээмжийн үйлчилгээ"-ний тухай хуулиндаа УЛСЫНТӨСВИЙН ИЛТОД ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРУУЛЖ ИРЭХ БОЛНО. 2. МАН-ын дэргэдэх Социол демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооныхоо ёсзүйн дүрэм болон холбогдох баримт бичигт шинэчлэл оруулж хэлэлцүүлэн цаашдын улс төрийн соёл, хариуцлагын асуудлыг хөндөн дараагийн залуустаа зөв замыг нь засах болно. 3. УИХ-ын дэгийн тухай, болон холбогдох хуулийн төслүүдэд УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудлаар зарчмын зөрүүтэй саналууд оруулах болно.

Цааш унших
Content image
Отгон
Саранчулуун

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Соёл, спорт, залуучуудын дэд хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • МАН-ын жагсаалт
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Шинэ мэдээ

news

О.Саранчулуун: Дүгнэлтээс хойш хэдий хугацааны дараа шалгалт хийх вэ?

2026.10.02•2 мин унших
news

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

2026.10.02•6 мин унших
news

О.Саранчулуун: Төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг бодит үр дүнгээр нь үнэлэхийг шаардсаар байна!

2026.09.28•1 мин унших
news

О.Саранчулуун: Худал хэлж, бусдыг гүтгэсэн улс төрч зөвхөн амаар уучлалт гуйгаад мултардаг байж болохгүй!

2026.09.24•2 мин унших
news

О.Саранчулуун: Боловсролын сайд маань боловсролгүйгээр л асуудалд хандаж байна. Хэлэх үг алга

2026.09.14•1 мин унших
news

ХХНББХ: Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2026.09.11•6 мин унших
news

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026.09.10•6 мин унших
news

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026.09.09•6 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.