facebooktwitter
51-262736
User Image

Электрон тамхины зохицуулалтгүй хэрэглээг хуульчиллаа

Электрон тамхи нь тамхинаас гарах хэрэгсэл биш бөгөөд өсвөр үеийнхэн, залууст донтох шинэ зам болж буйг ДЭМБ-аас 2021 онд гаргасан "Электрон тамхи ба эрүүл мэнд” тайланд онцолжээ. Янжуур тамхи, электрон тамхины хор хөнөөл яг ижил болохын зэрэгцээ утаа үл үзэгдэх боловч шинэ төрлийн тамхинаас гарч буй хорт элементүүд дам тамхидалтыг үүсгэдэг болохыг эрдэмтэд нотолсон.Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал жил бүр 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувийг эзэлж байна.Мөн татварыг нь нэмэхэд хэрэглээ багасдаг болохыг олон улсын туршлага нотолдог. Тамхины үнэ ДЭМБ-ын зөвлөмжөөс доогуур байгаа нь тамхидалтыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байгаа юм.Манай улсад өсвөр үеийнхний дунд электрон тамхины хэрэглээ хяналт, зохицуулалтгүйн улмаас дэлгэрч "моод" болж буй тул төрөөс ирээдүй үеэ хорт зуршлаас сэргийлэх, тамхидалтын дорвитой арга хэмжээ авах шаардлага үүсээд байна.Монгол Улсад тамхинаас шалтгаалсан нас баралт 17 хувийг эзэлж, жил бүр 4300 хүн ам насаа алддаг.Тэгвэл 2025.09.18-ны өдөр УИХ-ын 78 гишүүн хамт өргөн барьсан, олон нийтийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан Тамхины хяналтын тухай хууль өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдлаа.Монгол Улс тамхины хэрэглээгээрээ Номхон далайн баруун бүс нутагтаа дээгүүрт бичигдэж, жил бүр 4,300 гаруй иргэн тамхинаас үүдэлтэй өвчлөлөөр нас барж байна. Энэ бол зөвхөн статистик биш, 4,300 гаруй гэр бүлд тохиолдож буй нөхөж баршгүй гарз юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд "аюулгүй" гэх төөрөгдөл дор “электрон тамхи”-ы хэрэглээ нэмэгдэж, тэр дундаа өсвөр үеийнхний дунд "цар тахал" мэт тархаж байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал.Шинэ хуулийн төслийн нэг гол цөм нь электрон болон халаадаг тамхийг "тамхин бүтээгдэхүүн" гэх ангилалд албан ёсоор оруулж, хуулийн хяналт тогтоох явдал. Дотоодын бүх дэлгүүрүүд, супермаркетуудад кассны дэргэд чихэр, бохь шиг өнгө алаглуулан өрөөстэй байгаа электрон тамхинууд хүүхэд, залуусын харааг булааж, "гоё үнэртэй, хоргүй" гэх хуурамч маркетингаар тэднийг никотины хамааралд оруулж байгаа нь гашуун үнэн. Янжуур тамхи татаж байгаа хүн утааныхаа 80 хувийг уушги руугаа, 20 хувийг нь гадагшаа цацдаг бол электрон тамхи 30 хувийг нь уушги, 70 хувийг нь агаар руу цацдаг байна.Хамгийн сүүлд гаргасан мэргэжлийн байгууллагын нарийвчилсан судалгаагаар манай улсын дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь түгшүүрийн харанга мэт. Тиймээс хууль санаачлагчдын харж буйгаа тус нэмэлт өөрчлөлт нь батлагдсан тохиолдолд тус бүтээгдэхүүний амт, үнэр оруулагчийг хориглож, сурталчилгааг бүрэн хааж, ирээдүй хойч үеэ никитонд донтох эрсдэлээс хамгаалах бодит хамгаалалт болох аж.Түүнчлэн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тамхийг кассны хажууд ил тавихыг хориглодог. Шинэ хуулийн төслөөр манай улс ч мөн энэ жишиг рүү орно. Тамхийг ил харагдахгүй байршуулж, зөвхөн насанд хүрэгчид тусгай жагсаалтаас сонгож авах зохицуулалт нь тамхи татах сэдлийг бууруулаад зогсохгүй, хүүхэд багачуудад хорт зуршлыг "хэвийн үзэгдэл" мэтээр харагдуулахгүй байх сэтгэл зүйн ач холбогдолтой.Хуулийн төсөл батлагдсанаар утаат, электрон, халаадаг гэх мэтчилэн шинэ тутам гарсан бүтээгдэхүүнийг бүгдийг нь адилхан Тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалтад оруулна.Мэдүүштэй заалтууд:- Дотор орчинд татаж болохгүй,- Тусгай зөвшөөрлөөр импортлох- Тусгай зөвшөөрөлтэй газар зарах- 21 нас хүрээгүй хүнд зарж, борлуулахыг хориглох

Цааш унших

Санаачилсан хууль

17

Нэмэлт өөрчлөлт (Сайнзориг 2026,05)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-27

Үндэсний баяр наадмын тухай

Тогтоолын төсөл (төсвийн хөрөнгө оруулалт)

ӨРГӨН БАРЬСАН:2026-05-11

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Нэмэлт өөрчлөлт (Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн)

ӨРГӨН БАРЬСАН:2026-04-30

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

Нэмэлт өөрчлөлт (Нутаг дэвсгэрийн тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-27

Үндэсний баяр наадмын тухай

Нэмэлт өөрчлөлт (2025-шинэ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-19

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Тест)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-31

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-27

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай

Бие даасан хууль (хуулийн харилцааг зохицуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-27

Төлбөрийн чадваргүйдлийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-27

Арилжааны тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-21

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай

Нэмэлт өөрчлөлт (Мөрийтэй болон бооцоот тоглоомын талаар)

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-26

Зөвшөөрлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл)

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-24

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-24

Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-24

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай

Шинэчилсэн найруулга (Алтангэрэл 2025,01)

ӨРГӨН БАРЬСАН:2025-01-23

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай

Бие даасан хууль (хүний халдашгүй байх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах )

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-27

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

Content image
Оюунсайхан
Алтангэрэл

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай

Шинэ мэдээ

news

О.Алтангэрэл: Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлаад байхад ордог, тэнцдэг, шүүгч болъё гэж зүтгэдэг хүнгүй болж!

2026.10.22•2 мин унших
news

Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар хэлэлцэв

2026.10.21•1 мин унших
news

Тамхины хяналтын тухай хууль батлагдлаа

2026.10.16•1 мин унших
news

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орлоо

2026.10.16•1 мин унших
news

Электрон тамхины зохицуулалтгүй хэрэглээг хуульчиллаа

2026.10.16•3 мин унших
news

О.Алтангэрэл: Олон жил угсарсан авлигын систем, үр дүн нь гацаад эхэлчихсэн төслүүдийг урагшлуулахад энэ хууль яаж нөлөөлөх юм!

2026.10.15•3 мин унших
news

Хууль сахиулах ажиллагааны Тусгай хяналтын дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026.10.13•1 мин унших
news

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

2026.10.13•2 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.