facebook
51-262775
User Image

ХАМТАРСАН ХУРАЛДААН: Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2026.09.23/ хамтарсан хуралдааны эхэнд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдэж, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах, тээвэр логистикийн зардал нэмэгдэх, дэлхийн улс орнуудын инфляцыг өсгөх, төсөв, төлбөрийн тэнцэл болон гадаад валютын нөөцөд ихээхэн дарамт үүсгэх зэрэг эрсдэлүүд бий болсоор байна. Иймд Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд 200.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төсвийн дэмжлэгийн зээл болон 250.0 сая ам.доллар хүртэлх эх үүсвэртэй болзошгүй гамшгийн үеийн зээлийн шугамыг байгуулахаар хэлэлцээрийн төслийг эцэслэсэн хэмээн Сангийн сайд хэллээ. Мөн Засгийн газар уг санхүүжилтийг бүхэлд нь шууд авч ашиглах бус, эдийн засгийн гадаад шок, байгалийн гамшиг, бусад онцгой нөхцөл байдал үүссэн үед урьдчилан тохирсон нөхцөлийн дагуу санхүүжилт авах нөөц эх үүсвэр бүрдүүлэх явдал гэв. Манай улс өмнө нь тус банктай зудын гамшгийн үед хамтран ажиллаж ерөнхий хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлагатай. Зээлийн эргэн төлөлт 15 жил бөгөөд эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр төсөлд тусгажээ. Байнгын хороодын гишүүдийн олонх засгийн газарт зөвшилцөх эрхийг нь олгох нь зүйтэй гэж үзсэн юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл болон Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг шийдвэрлэж, гишүүдийн олонх нь дэмжлээ. Төслийн хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 158,3 тэрбум иен буюу ам.долларт хөрвүүлбэл 995 сая ам.долларын нэн хөнгөлөлтэй зээлээр Чингис хаан нисэх буудлыг 2028-2033 онд 81,9 мянган мкв бүхий зорчигч терминалын барилга болон дулааны станц, авто зогсоолоор өргөтгөн шинэчилнэ. Албаныхны тооцоолж буйгаар өргөтгөл ашиглалтад орсноор Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын тээврийн хүртээмж, хүчин чадал нэмэгдэж, жилд хүлээн авах зорчигчдын тоо 1,6-5,2 сая буюу 3,2 дахин өснө гэж үзэж байна. Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад гол нөлөө үзүүлэх салбар бол аялал жуулчлалыг нэрлэдэг. Иймд агаарын тээврийн хөгжилд онцгойлон анхаарал хандуулах нь чухал тул төслийг дэмжиж байгаагаа байнгын хороодын гишүүд илэрхийлж байлаа

Цааш унших

Видео

Content image
Ринчиндорж
Батболд

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • Иргэний зориг ногоон намын гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Иргэний Зориг Ногоон Нам

Шинэ мэдээ

news

ХАМТАРСАН ХУРАЛДААН: Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ

2026.09.24•2 мин унших
news

ЭЗБХ: Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

2026.09.24•2 мин унших
news

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026.09.22•3 мин унших
news

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

2026.08.21•3 мин унших
news

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

2026.08.21•2 мин унших
news

Төсвийн байнгын хороо 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

2026.08.07•5 мин унших
news

36 жилийн хугацаанд анх удаа Засгийн газрын санаачилгаар 3.6 их наяд төгрөгийн татварын ачааллыг буурууллаа

2026.07.08•2 мин унших
news

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэгтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов

2026.07.01•3 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.