51-262710
User Image

Тусгай хэрэгцээтэй иргэдэд хүрч үйлчлэх талаар санал солилцлоо

 Завхан аймагт УИХ-ын гишүүн Ж.Баясгалан ажиллаж байна. Тэрээр орон нутаг дахь тусгай хэрэгцээтэй иргэдийн нөхцөл байдал, нийгмийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буйтай танилцаж, тэдний дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилгоор 21 аймагт ажиллаж буй юм. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж орон нутагт амьдарч байгаа тусгай хэрэгцээтэй иргэдийн нөхцөл байдал, нийгмийн асуудлын талаар ярилцлаа. Тусгай хэрэгцээтэй иргэдэд нэн тэргүүнд тулгарч буй асуудал болох хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаанд орох тэгш эрх, хүртээмжтэй байдал, онош, эмчилгээ, асаргаа, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж зэрэг асуудлуудын хүрээнд нээлттэй ярилцаж санал солилцсон байна. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн төв Улиастай хотод Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” барихаар төлөвлөж, газрын асуудлаа шийдвэрлэж, дэд бүтцийн ажлуудаа хийж эхэлсэнээ дуулгалаа. Мөн тусгай хэрэгцээтэй иргэдэд хүртээмжтэй, тэгш стандартаар үйлчлэх бодлогыг баримталж буйгаа хэллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Улиастай сумын тусгай хэрэгжээтэй иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.    Завхан аймгийн хэмжээнд 3000 гаруй тусгай хэрэгцээтэй иргэн байгаа нь нийт хүн амын 4 хувийг эзэлж байна. Тусгай хэрэгцээтэй иргэдийн тоо жил ирэх тусам байнгын өсөх хандлагатай байна. Аливаа төрлийн осол гэмтлээс үүдэн олдмол байдлаар болон жирэмсэн эхийн амьдралын буруу зан үйл, удамшлын хүчин зүйлээс шалтгаалан төрөлхийн тусгай хэрэгцээтэй болсон. Эдгээр хүмүүсийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлж болох хүчин зүйлсэд онцгой анхаарч ажилладаг. Нэгэнт тусгай хэрэгцээтэй төрсөн иргэдийн хувьд ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхалд өртөлгүйгээр бусадтай адил нийгмийн амьдралд оролцож бие даан амьдрахад нь шаардлагатай боломж нөхцөлийг бүрдүүлэх. Хууль эрх зүй, дэд бүтэц, нийгмийн харилцаа хандлага гээд олон зүйлийг өөрчилж, шинэчлэх талаар 24 сумын мэргэжилтнүүдэд жил бүр цуврал сургалтуудыг зохион байгуулдаг тухайгаа аймгийн ХХҮГ-аас нэмж дуулгалаа.

Цааш унших
Content image
Жадамбаа
Баясгалан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Ардчилсан Нам