facebook
51-262711
User Image

Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы /2025.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр хуулийн төслийг танилцууллаа.Монгол Улс 2024 онд нийт 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан гэлээ.  Тэрбээр, 2024 оны байдлаар ОХУ-тай хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Сүүлийн 10 жилд ОХУ руу экспортлох хэмжээ төдийлөн нэмэгдээгүй бөгөөд шатахууны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой импорт өсөж, худалдааны бүтэц тэнцвэргүй байна. ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн тул холбооны бусад гишүүн орнуудтай адил нэгдсэн гаалийн тарифын бодлого хэрэгжүүлдэг. Монгол Улсаас ЕАЭЗХ-д экспортлох бараанд 15–50 хувийн гаалийн тариф ногдуулж, эрүүл ахуй, хорио цээрийн өндөр шаардлага тавьж байгаа нь экспортын боломжийг хязгаарлаж байна.   Мөн нийт экспортын 91.2 хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувь, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолж байна. Энэ нь нэг улсын зах зээлээс хэт хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байна. ОХУ нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тул тус холбооны дүрэмд заасны дагуу холбооны 5 гишүүн орон нь нэгдсэн татварын тогтолцоотой, бусад гадаад улс орнуудтай хийх худалдаанд нэгдсэн нэг бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд импортоор орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 15-50 хувийн татвар ногдуулахаас гадна эрүүл ахуй, хорио цээр, техникийн өндөр шалгуур, шаардлагыг тавьдаг тул Монгол Улсаас экспорт хийх бололцоо хумигдмал байна.  Иймээс гол түнш орнуудтай хийх худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулж, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнээ саадгүй экспортлох, дотоодын үйлдвэрлэлд шаардлагатай орц, түүхий эд, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх гол хэрэгсэл нь  чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг  байгуулах явдал юм хэмээн тодотгов. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.

Цааш унших
Content image
Дулам
Бум-Очир

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Шинэ мэдээ

news

Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг хэлэлцэж байна

2025.12.112 мин унших
news

Д.Бум-Очир: Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тухай асуудлаар 7 дахь улстайгаа хэлэлцээр хийж боломж нээгдэж буйд талархаж байна

2025.11.052 мин унших
news

Д.Бум-Очир: Бид ер нь эрүүл мэндийн талаарх сэтгэлгээ, соёлоо өөрчилмөөр юм шиг, шууд антибиотик аваад уучихна, шалтгаант заалтгүй ч жилдээ нэг хэвтихье гэдэг...

2025.11.052 мин унших
news

Монгол-Турк хоёр орон батлан хамгаалах салбарт харилцаагаа өргөжүүлэхээр санал солилцов

2025.10.292 мин унших
news

Д.Бум-Очир: "Дэмжихгүйг дэмжье" гэдэг агуулгыг өөрчлөхөөр хуулийн төсөл санаачлан өргөн барилаа

2025.10.282 мин унших
news

Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг УИХ-д танилцуулахтай холбоотой Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

2025.10.241 мин унших
news

Д.Бум-Очир: Хэрэв хулгайч байгаа бол өмөөрөхгүй, шалгуулах нь зөв гэсэн талд л гарсан

2025.10.242 мин унших
news

Д.Бум-Очир: Юнескогийн шийдвэртэй түүх, соёл иргэншлийн сэдэвт ном бичих төсвийг Гадаад хэргийн сайд шийдэж өгсөнд талархлаа

2025.10.231 мин унших