
НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аас боловсруулсан “Сургуулийн өмнөх боловсролд хөрөнгө оруулах учир шалтгаан” тайланд дурдсанаар, сургуулийн өмнөх боловсролд оруулсан хөрөнгө оруулалт нь нэг ам.доллар тутамд дунджаар 9.25 ам.долларын эдийн засгийн өгөөжийг бий болгодог гэж тэмдэглэсэн байдаг.Боловсрол бол хамгийн үр дүнтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Өнөөдөр мэдэгдэхгүй ч том зургаараа улс орны ирээдүйд өсөлт өгсөөр байдаг. 10 наснаас нь хүүхдийг математикт дурлууллаа гэхэд үр дүн нь шууд мэдэгдэхгүй ч ажиллах явцад нь, цаашид суралцах үед нь үр өгөөжөө өгсөөр л байдаг. Тиймээс боловсролын хөрөнгө оруулалт улсын хөгжлийн үндэс юм.2026 оны төсвийн төсөвт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 448 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар 593 тэрбум төгрөг буюу 1 их наяд төгрөгийг улсын төсөвт тусгасан.Үүний нэгээхэн хэсэг Дорнод аймгийн Чойбалсан сумын ЕБС-ийн хүүхдүүдэд "Сураад" хөтөлбөрөөр дамжин хүрч байна.УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнгийн санаачилгаар "Электрон жаал" Б.Энхпүрэвийн хөгжүүлсэн математикийн хичээлийн хоцрогдлыг арилгаж бие даан суралцах боломжийг олгодог, багш сурагчдад зориулсан "Сураад" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хүүхэд бүрт тохирсон арга барил, сургалтын төлөвлөгөөг гаргаж, хүүхдийн сурах арга барилыг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөрийг Дорнод аймгийн Чойбалсан сумын ЕБС-ийн хүсэлтийн дагуу, туршилтаар хэрэгжүүлж буй нь энэ юм. Хөтөлбөрийн үр дүнд үндэслэн бусад сумд, аймгийн ЕБС-иудад хэрэгжүүлэх боломжийг судлах болно гэдгээ УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн онцоллоо.
Цааш унших
2026.05.27

2026.05.22

2026.05.22

2026.04.21

2026.04.07

2026.04.02









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.