facebook
51-266455
User Image

Хууль байгаа ч хэрэгжилт алга!

Инновац болон мэдээллийн технологийн үйлдвэрлэл нь улс орны эдийн засгийн хөгжлийн тулгуур болж байна. Тиймээс ч IT-ийг монголчуудын дэлхийд хил хязгааргүйгээр гарах боломж гэдэг. Гэсэн ч бодит байдалд хууль нь байгаа ч ажиллахгүй байна! Тухайлбал, 2024 онд батлагдсан Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль нь Монгол Улс энэ салбарын стратегийн ач холбогдлыг зөв харсны илрэл. Гэвч 2026 он гарсан ч бодит эдийн засгийн үр дүн хараахан алга байна. Иймд Мэдээллийн технологийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь чухал байгаа юм. Энэ хүрээнд 2024 онд батлагдсан уг хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор тулгамдсан асуудлуудыг сонсож, гарц шийдэл олох зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Золжаргал санаачлан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд болон төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.Хэлэлцүүлгээс: Хууль батлагдсан ч хэрэгжилт удаашралтайВиртуал бүсийн журам хэрэгжиж эхэлсэн ч бодит дэмжлэг бизнесүүдэд хүрэхгүй байна Санхүүжилтийн эх үүсвэрийг хуульчилсан атлаа хуваарилалтын механизм тодорхойгүй хэвээр Яам, агентлагуудын уялдаа сул, хариуцлага тодорхой биш байнаВиртуал бүсэд өнөөдрийн байдлаар 26 компани бүртгүүлсэн нь эхний алхам боловч энэ тоо нь салбарын бодит хэмжээ, хууль батлах үед тавьсан зорилготой харьцуулахад хангалттай үзүүлэлт биш.УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: "IT дэмжих хуульд зааснаар НДШ нөхөн олгох, грант, дэмжлэг олгох зохицуулалтууд бий. Ажиллахгүй байна. Засгийн газарт хүсэл зорилго нь алга. Энэ хуулиа хэрэгжүүлэхгүй бол залуучууд гадагш яваад дууслаа, үлдсэн нь улсын төсөвт найдсан үхмэл IT салбар болох нь. Намайг байнгын хороо ахалж байхад бид үүн дээр анхааръя гэж ажлын хэсэг байгуулсан. Одоо байнгын хороо байхгүй болчихлоо гээд сарниулахгүй! гишүүд нь байна, эхэлсэн юмыг дуусгах ёстой. Дүгнэлт саналаа гаргаад ажлаа хаахгүй бол дундаас нь бүтэц эвдэрлээ. Миний үүрэг дууслаа гээд орхиж болохгүй. Ер нь чиглэлийн байнгын хороодыг яах гэж татан буулгасан юм гэдэг асуудал бий. Сэргээн байгуулах асуудлыг Ч.Анар тэргүүтэй гишүүд тавьж, үүнд энэ салбараа манлайлж явж ирсэн УИХ-ын дарга анхааралдаа авсан гэж ойлгосон. Найдаж байгаа" гэв.

Цааш унших
Content image
Жаргалсайхан
Золжаргал

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • Өргөдлийн байнгын хорооны гишүүн
  • ХҮН намын гишүүн
Сонгогдсон тойрог
  • Баянгол дүүрэг

шинэ мэдээ

news

БНПУ-ын KGHM группын Полковице хот дахь Рудна 1300 метрийн гүнийн зэсийн уурхайд зочлон танилцлаа

2026.04.201 мин унших
news

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсад бүлгийн айлчлал хийж байна

2026.04.174 мин унших
news

Ж.Золжаргал: Мега төслүүд хулгайтай холбоотой, төрийн мөнгө гэж байхгүй, тэр чинь намын мөнгө, мөнгөний төлөөх тэмцэл үргэлжилж байна

2026.04.151 мин унших
news

Ж.Золжаргал: Гишүүнийг хариуцлагажуулъя гэх гоё уриалгатай ч намын даргын командаар хуруу дардаг машин болгох эрсдэлтэй хуулийг дэмжихгүй!

2026.04.092 мин унших
news

Ж.Золжаргал: Үндэсний үйлдвэрлэлд хаалт тавихаа больёо

2026.04.071 мин унших
news

Ж.Золжаргал: Улс төрийн тэнцвэрээ тооцоод алаг эрээн засаг бүрдүүлсэн байна

2026.04.061 мин унших
news

УИХ-ын даргыг олонхын бүлэг нэр дэвшүүлэх нь үндсэн хуульд нийцэхгүй !

2026.04.031 мин унших
news

"Нээлттэй парламент" оюутны дадлагажих хөтөлбөр хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж өндөрлөх гэж байна

2026.04.031 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.