
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.29/ Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Лувсанжамц, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Л.Энхнасан нарын 55 гишүүнээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өргөн мэдүүлэв.Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг 23 жилийн өмнө баталсан бөгөөд тус хөтөлбөрт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг идэвхжүүлж, Үндсэн хуульд заасан хүний эрхийн зөрчилд хүчтэй ажиллах механизм бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан байна. Энэ сэдэв хөндөгдөөд 30 жил болж байгаа төдийгүй үүнтэй холбоотой хуулийн төслүүд дөрвөн парламент дамжсаныг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин онцлов. 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн талаарх судалгаа, харьцуулалт, тооцоолол гээд бэлтгэл ажил, төслийн боловсруулалтыг нягт, нямбай хийсэн тул Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг бүрэн хангасан энэхүү төслийг өргөн мэдүүлж байна гэлээ.Хуулийн төслийн гол зорилго нь иргэний үндсэн эрхийн хяналтыг Үндсэн хуулийн цэцэд бий болгох бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдэх үү, эсвэл амьдралд хэрэгжих үү гэдэг асуултад хариулахад чиглэсэн гэдгийг Х.Тэмүүжин гишүүн хэлэв.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл:Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлд заасан Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох Үндсэн хуулийн цэцийн Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх үндсэн зарчим, зохион байгуулалт, бие даасан байдлын баталгаа, Цэцийн гишүүний эрх зүйн байдлыг тогтоох зорилгоор тус хуулийн төслийг боловсруулжээ.Хуулийн төсөл нь таван бүлэг, 23 зүйлээс бүрдсэн бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг тусгасан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц, түүний бүрэн эрх, Цэцийн үйл ажиллагааны зарчим, Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлага, нөхцөл, томилох үйл ажиллагаа, бүрэн эрх эхлэх, үргэлжлэх, дуусгавар болох зохицуулалт, Цэцийн гишүүний тангараг, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн, Цэцийн дарга, түүний бүрэн эрх, Цэцийн Тамгын газрын чиг үүрэг, зохион байгуулалтын талаар тусгажээ. Мөн Цэцийн гишүүний хараат бус байдал, эдийн засаг, нийгмийн баталгаа болон үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хүлээх үүрэг, хориглох, хязгаарлах зүйл, эгүүлэн татах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон Цэцийн үйл ажиллагааны баталгаа,төсөв, санхүүгийн бие даасан байдлын зохицуулалтыг тусгасан аж.Төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Үндсэн хуулийн шүүх болохыг нь хуульчлан тодорхойлох төдийгүй энэ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг хангуулах баталгаа болж, Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Цааш унших
2026.06.30

2026.06.19

2026.06.17

2026.06.05

2026.06.04

2026.05.27









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.