
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, санхүүжилт, зээлийн эргэн төлөлт болон зээл чөлөөлсөн шийдвэрийн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланд хандан 2026.09.28-ний өдөр асуулга тавьлаа. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Боловсролын зээлийн сан (цаашид "Сан” гэх)-гийн үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, санхүүжилт, зээлийн эргэн төлөлт болон зээл чөлөөлсөн шийдвэрийн бодит байдлыг албан ёсны, баталгаатай мэдээллээр тодруулах зорилгоор АСУУЛГА тавьлаа. -1993–2026 оны төсөв, зарцуулалт, дотоодод болон гадаадад суралцагчдад олгосон зээл, тэтгэлэг, хөнгөлөлт, буцалтгүй тусламж болон зээлийн эргэн төлөлт, түүний хугацааны зохицуулалт, зээл чөлөөлсөн шийдвэр, шалгуур, авлагын үлдэгдэл, ;-Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн 2021–2026 оны төсөв, зарцуулалт;Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын албан хаагчдын зээлийг чөлөөлсөн эсэх;Зээл, тэтгэлэг, хөнгөлөлт, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийн ил тод байдал, зээлийн гэрээний нөхцөл, барьцаа, батлан даалт, зээлээр санхүүжүүлэх хэмжээ болон зорилгодоо нийцэж буй эсэх;-Сангийн бүтэц, орон тоо, удирдлагын томилгооны талаар;-Гадаадын сургуульд суралцагчийн төлбөрийг хугацаанд нь шилжүүлэхтэй холбоотой асуудал;Хандивлагчтай байгуулах гэрээ, хэлцэл болон хандивлагчийн нөхцөлийг стандарт гэрээнд тусгах асуудлаар хандлаа.Санхүүжилт, төсвийн талаар 1. Сангийн 1993-2026 оны жил бүрийн батлагдсан төсөв, гүйцэтгэл, үүнээс дотоодын болон гадаадын суралцагчдад зарцуулсан сургалтын зээл, тэтгэлэг, хөнгөлөлт, буцалтгүй тусламжийн хувь хэмжээ; 2. Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт 2021-2026 онд зарцуулсан төсвийн дэлгэрэнгүй мэдээлэл; Зээлийн эргэн төлөлт, өрийн үлдэгдлийн талаар 3.2026 оны байдлаар гадаадад болон дотоодод суралцагчдад Сангаас олгогдсон нийт сургалтын зээл, тэтгэлэг, хөнгөлөлт, буцалтгүй тусламж, тэдгээрийн эргэн төлөлт, хуримтлагдсан авлагын талаарх тоон мэдээллийг он дарааллаар; 4. Гадаадад суралцагчийн зээлийн эргэн төлөлтийг сургууль төгссөнөөс хойш 20 хүртэлх жилээр, дотоодод суралцагчийн зээлийн эргэн төлөлтийг сургууль төгссөнөөс хойш 5-6 хүртэлх жилээр хуваарилсан журам нь авлагын үлдэгдэл өндөр харагдахад нөлөөлж байгаа эсэх; Зээл чөлөөлсөн шийдвэрийн талаар 5.1993-2026 онд гадаадад суралцах зээл авсан иргэдийн зээлийг Засгийн газрын тогтоол, Боловсролын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар чөлөөлсөн тохиолдлын талаарх мэдээлэл. Үүнд: Засгийн газрын хэдэн тогтоол, сайдын хэдэн тушаалаар, хэчнээн суралцагчийн чөлөөлсөн зээлийн дүнг оноор, шийдвэрийн огноо, дугаар зэргээр ангилсан мэдээлэл; 6.Зээл чөлөөлсөн шийдвэрийн үндэслэл, чөлөөлөхийн өмнө зээлийн гэрээг дүгнэсэн эсэх, тийнхүү шийдвэрлэхэд ямар шалгуурыг баримталсан талаарх тайлбар; 2026000188 7. Төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллага, түүнчлэн төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын албан хаагчдын зээлийг чөлөөлсөн тохиолдол байгаа эсэх, тийм бол хэчнээн албан хаагчийн зээлийг, ямар үндэслэлээр чөлөөлсөн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл; АСУУЛГАД Гэрээ, засаглал, ил тод байдлын талаар 8. Сангийн зээлийн гэрээ нь боловсролтой, чадавхтай монгол хүнийг бий болгох зорилгод бүрэн нийцэж байгаа эсэх (барьцаа, батлан даалт, албадан гүйцэтгэлийн зохицуулалт гэх мэт), гадаадад суралцагчийн сургалтын төлбөрийн хэд хүртэлх хувийг зээлээр санхүүжүүлдэг талаарх мэдээлэл; 9.Сангийн ажлын албаны бүтэц, орон тоо болон удирдлагыг томилох журмын талаарх мэдээлэл. Сангийн үйл ажиллагаанд хараат бус аудит хийдэг эсэх, хийсэн бол аудитын дүгнэлт, түүнчлэн Хүний нөөцийн эргэлт (Employee Turnover)-ийн асуудлыг аудитад хамруулсан эсэх, холбогдох дүгнэлтийн талаарх мэдээлэл; 10. Гадаадад суралцагчийн сургалтын төлбөрийг тухайн сургуулиас тогтоосон хугацаанд шилжүүлээгүйгээс суралцагчид төлбөр төлөгдөөгүй гэх хүндрэл үүсдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар; 11.Суралцагч зээлийн гэрээний нөхцөлийн дагуу үүргээ биелүүлсэн боловч Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн ангилал буурсан төлөвтэй байсаар байгаа гэх асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл, Монголбанкны зээлийн мэдээллийн санд шилжүүлэхдээ гэрээний биелэлтийг дүгнэдэг эсэх; 12.Сургалтын зээл, тэтгэлэг, хөнгөлөлт, буцалтгүй тусламж авсан иргэдийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод байршуулдаг эсэх талаарх тайлбар мэдээлэл. Сургалтын зээлийн холбогдох мэдээллийг (зээлдэгчийн мэдээлэл болон гэрээ гэх мэт) цахим мэдээллийн санд хадгалдаг эсэх, хадгалж эхэлсэн хугацаа; 13. Төгсөгчдийн мониторинг буюу сургалтын зээл, тэтгэлэг, хөнгөлөлт, буцалтгүй тусламж авсан суралцагчдын сургуулиа төгссөний дараах хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, судалгааны үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл; 14. Сангаас санхүүгийн дэмжлэг авсан боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнгийн тайланг нэгтгэн гаргадаг эсэх, тайлангийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл; 15. Хандивлагч иргэд, хуулийн этгээдээс сургалтын зээл, тэтгэлэг, хөнгөлөлт, буцалтгүй тусламжийн санхүүжилт олгох гэрээ, хэлцэл байгуулах тохиолдолд хандивлагчийн санал болгосон нөхцөлийг сангийн ашигладаг стандарт гэрээнд тусгах боломжтой эсэх талаар тодорхой жишээ бүхий тайлбар.
Цааш унших
2026.10.07

2026.10.06

2026.10.02

2026.09.30

2026.09.30

2026.09.30









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.