
А.Ганбаатар гишүүний хувьд улс төрд алхан орсон цагаасаа "эхлээд улс орны эрх ашиг, дараа нь нам, үзэл бодол нэгтнүүдийн эрх ашиг, хамгийн сүүлд нь хувийн эрх ашиг" гэдэг зарчим баримталж ирсэн. Тэрбээр УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо, Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо, Боловсрол шинжлэх ухааны дэд хороо, мөн тухайлсан ажлын хэсгүүдэд ажиллаж байна. Мэргэшсэн чиглэлийн хувьд спорт, соёл, сэтгүүл зүй нь түүний салбарууд. Тиймээс энэ чиглэлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажилд туршлага, хувь нэмрээ оруулан ажиллаж буй.Тухайлбал УИХ-ын гишүүн А.Ганбаатар өнгөрсөн хугацаанд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын стандартыг хэрэгжүүлэх. цензургүй, өөрийн зохицуулалттай хэвлэл мэдээллийн болон сэтгүүлчийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Түүнчлэн Биеийн тамир спортын тухай хуулийн Үндэсний шигшээ багтай холбогдох хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлыг хийж гүйцэтгэв.Мөн иргэн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байр нэмэгдүүлэх, далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх, үүний үр дүнд татвар, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагад тулгуурлан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамтаар боловсруулан өргөн барьсан билээ.Үнэмлэхүйн олонхын саналаар ялалт байгуулж, намын даалгаврыг “онц” биелүүлэвАрдчилсан нам дотоод сонгуулиа зохион байгуулж аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга, ҮБХ-ны гишүүдээ сонгож эхэлсэн. Нэг ёсондоо яг энэ цаг үед 21 аймаг, есөн дүүргийн АН-ын хорооныхоо удирдлагаа сонгон баталгаажуулж байна.Нийслэлийн Баянзүрх дүүрэгт сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Ардын нам дангаараа засаглаж ирсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүдийн тоог квотоор харвал МАН-аас 4, ХҮН-аас 1 байх жишээний. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргээс УИХ-д АН-ын гишүүний төлөөлөл байхгүй гэсэг үг! Ардчилсан нам бол Монголын ард түмний томоохон хэсгийн үзэл бодол, итгэл үнэмшил. Иймд нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон хүн амтай буюу улс төрийн сонгуульд нөлөөлөх сонгогчдын бүтэцтэй тус дүүрэгт Ардчилсан нам дээрх түвшинд байна гэдэг чамлалттай. Улмаар Ардчилсан нам бодлогынхоо хүрээнд жагсаалтын гишүүдийг аль нэг дүүрэгт хүчээ өгч ажиллахыг уриалсан. Энэ хүрээнд 2000 оноос хойш Ардчилсан Залуучуудын холбооны нарийн бичгээр 26 жилийн турш ажилласан тэрбээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргад нэр дэвшиж, үнэмлэхүйн олонхын саналаар ялалт байгуулж намаас өгсөн үүрэг даалгаврыг “онц” биелүүллээ.
Цааш унших
2026.03.30

2026.03.24

2026.03.24

2026.03.22

2026.03.16

2026.02.17








