
УИХ-ын чуулганы /2026.10.02/-ны өдрийн хуралдаанаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хөдөлмөр хяналтын үндсэн чиг үүрэг Монгол Улсын иргэний хөдөлмөрлөх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд эрхийг хамгаалахад чиглэгддэг. Улсын хэмжээнд 134 байцаагч хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа аж. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн хяналтын онцлогт тохирсон, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, проактив буюу болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажил олгогч, ажилтанд зөвлөн туслахад анхаарч ажиллаж байгаа аж.Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц, “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенцын чиг хандлагад нийцүүлэн холбогдох хэм хэмжээг хуульчилжээ.Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын конвенцод хүний эрх ялангуяа ажлын байран дахь хөдөлмөрлөх суурь эрхүүдийг хангах хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй тогтолцооны чиг үүрэг, тавигдах шаардлага, тэдний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц боломж, үүрэг хариуцлага, бие даасан болон тэгш шударга байдал зэргийг хамарсан тусгай зохицуулалтыг тусгасан хэмээн Т.Аубакир сайд онцлов.Түүнчлэн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын удирдах зөвлөлөөс хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенцуудыг "Нэн тэргүүнд тавигдах конвенц" гэж тодорхойлсон бөгөөд Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын шударга даяаршлын төлөөх нийгмийн шударга ёсны тухай 2008 оны тунхаглалыг баталсны дараа "Засаглалын конвенц" ангилалд орж, олон улсын хэм хэмжээний тогтолцооны үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой болохыг дурдсан.Манай улс эдийн засгийн тогтвортой хөгжлийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг онцолж, хөдөө аж ахуйн салбар төдийгүй аж үйлдвэр, худалдаа, дэд бүтэц зэрэг бусад салбарыг зэрэгцүүлэн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын тухай” 129, 81 дүгээр конвенцтой зайлшгүй холбогдож байгаа юм байна.Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын тухай 129, 81 дүгээр конвенцод нэгдэн орсноор манай улсад эрсдэлд суурилсан үр дүнтэй хяналт, шалгалтуудыг төлөвшүүлэх, хүний хөдөлмөрлөх үндсэн эрхийг хангах, хөдөлмөрийн нөхцөл, ажилтныг ажиллах явцад нь хамгаалахад хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилтийг баталгаажуулах, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх аж.Түүнчлэн, төрийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх илүү үр дүнтэй “зөөлөн буюу идэвхтэй” урьдчилан сэргийлэх тогтолцоог дэмжих ба хяналтын байгууллагуудын хувьд ч албадлагаас үр дүнд суурилсан, урьдчилан сануулах танин мэдүүлэхэд чиглэж байгааг сайд танилцуулав.УИХ-ын гишүүн Х.Жангабыл гишүүн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
Цааш унших
2026.10.02

2026.10.02

2026.09.09

2026.09.08

2026.08.05

2026.08.05









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.