facebook
51-262723
User Image

Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийг баталлаа

Улсын Их Хурлын 2026 оны долоодугаар сарын 03-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.Монгол Улсын Засгийн газраас 2026.06.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан нараас 2026.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийн нэгтгэсэн төсөл буюу Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2026.06.25-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан. Улмаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн билээ.УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.МөнхсоёлЭдийн засгийн байнгын хороо 2026.07.01-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Мөнхсоёл уншиж, танилцуулав. Байнгын хороодын санал, дүгнэлтийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүдийн асуусан зарим асуултад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариулт өглөө.Монгол Улсад бизнесийн харилцааг зохицуулсан 360 гаруй хууль үйлчилж байгаа ч чөлөөтэй бизнес эрхлэх, тогтвортой байдлыг хангах, төрийн оролцоог бууруулах зэрэг төр, бизнес эрхлэгчдийн хооронд баримтлах суурь зарчмуудыг тусгасан хуульгүй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь зөвхөн цөөн төслөөс хамаарч, өнгөрсөн 15 жилийн хугацаанд тогтвортой бус, өсөж буурсан хэлбэлзэл ихтэй байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, дагалдах Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай хууль болон бусад холбогдох 97 хуулийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд бизнесийн эрх чөлөөний суурь зарчим, төрийн оролцоог хязгаарлах зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн тогтолцоог цахимжуулах, бизнес эрхлэх үйл явцыг хялбаршуулах өөрчлөлтүүдийг тусгасан.Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.ЭнхбаярХуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн эрх зүйн тогтвортой байдал сайжирч, хувийн хэвшлийн өрсөлдөх чадвар нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, маргааныг олон улсын арбитраар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулна. Хөрөнгийн зах зээлд шинэ хөрөнгө оруулалт татах татварын таатай орчин бүрдүүлнэ. Тухайлбал, санхүүгийн байгууллагуудын гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг 20 хувь байснаас 5 хувь болгон бууруулж, санхүүжилтийн өртгийг багасгасан. Дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг 100 хувь хөнгөлж, өндөр технологийн хөрөнгө оруулалтыг дэмжихээр тусгасан. Гадаадын хөрөнгө оруулалтын зарим хязгаарлалтыг арилгана. Мөн Гадаадын банк байгуулахад хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг чөлөөлж, олон улсын санхүүгийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой болно. Мөн зарим салбарын хуулиадаарх гадаадын хөрөнгө оруулалтыг хориглолт хийсэн хязгаарлалтуудыг чөлөөлнө. Бизнесийн орчинг дэмжих зорилгоор хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг ажиллах хүчний дутагдалтай салбарт гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө.УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Б.ЖаргаланЭдийн засаг, нийгэм, хууль зүйн хувьд дараах үр дүн гарна. Иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаа дахь төрийн оролцоог бууруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өрсөлдөөнт, чөлөөт зах зээлийн эдийн засгийг бүрдүүлж, бизнес эрхлэгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах суурь зарчмыг бий болгоно; Иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд төрөөс оролцох буюу тэдгээрийг дур зоргоороо шийдвэр гаргах боломжийг хязгаарлана; Уул уурхайн салбараас хэт хамааралтай, гадаад зах зээлийн савлагаанд мэдрэмтгий эдийн засагтай Монгол Улсын хувьд тогтвортой, өрсөлдөх чадвартай, ил тод эдийн засгийн тогтолцоонд шилжиж, зах зээлд суурилсан урт хугацааны өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчин, итгэлцлийг нэмэгдүүлнэ; Зах зээлийн өрсөлдөөн, хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ; Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртал, албан тушаалтны үйл ажиллагаанаас хамааралтай байдлыг багасгана; Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, дахин хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны баталгааг хангах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ; Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, зөвшөөрлийн процессыг хялбаршуулж, цаг хугацаа, зардлыг хэмнэж, төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэнэ.

Цааш унших

Санаачилсан хууль

11

Нэмэлт өөрчлөлт (Тэмүүлэн 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-10

Төсвийн тогтвортой байдлын тухай

Бие даасан хууль (Цогтгэрэл)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-04

Эдийн засгийн эрх чөлөөний тухай

Нэмэлт өөрчлөлт (2025-шинэ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-11-19

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Хийдэл арилгах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-08

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

Бие даасан хууль (хяналтыг сайжруулах, эрсдэлийн үнэлгээ хийх)

ӨРГӨН БАРЬСАН:2025-07-04

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Нэгдсэн төсвийн цаглаврын хүрээ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-25

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Ойн баяр наадмыг хамтатгах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-23

Үндэсний баяр наадмын тухай

Нэмэлт өөрчлөлт (Байнгын хороодыг нэгтгэж, гишүүдийн тоог нэмэх)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-19

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Тэмүүжин 2025,06)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-12

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (нэмэлт өөрчлөлт)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-10

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (ийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар гэсэн ойлголтыг хасахаар тусгажээ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-30

Эрүүгийн хууль

Content image
Батбаяр
Жаргалан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Ардчилсан Нам

шинэ мэдээ

news

Хориглосноос бусдыг зөвшөөрөх чөлөөт эдийн засгийн зарчим бүрэн үйлчилж эхэллээ

2026.07.074 мин унших
news

Б.Жаргалан: ОТ-н хэлэлцээрийн талаарх ЗГ-ын мэдээлэл болон Рино Тинто талын мэдээлэл хооронд маш их зөрүү байна!

2026.07.032 мин унших
news

Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийг баталлаа

2026.07.033 мин унших
news

Б.Жаргалан: Зээлийн хүүг бууруулах тохирооны цаана Онтрегийн асуудал дээр буулт хийсэн байж болзошгүй байна!

2026.07.021 мин унших
news

Б.Жаргалан: Ерөнхий сайд 1 гараараа ТӨК-иудыг татан буулгаад, нөгөө гараараа Орон сууцны корпорац, төрөлжсөн банк байгуулах гэж байна!

2026.06.262 мин унших
news

Б.Жаргалан: Евроазийн хэлэлцээрийг байгуулахдаа Засгийн газар маш хайнга хандсан!

2026.06.251 мин унших
news

Б.Жаргалан: Хуулиар орж ирсэн 762 тэрбумыг хэдэн жилийн төсвийн хугацаанд хойшлуулж суутгаж тооцох вэ!

2026.06.252 мин унших
news

Б.Жаргалан: Баялгийг төр биш, эрх чөлөөтэй иргэд бүтээдэг

2026.06.222 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.