facebook
51-265172
User Image

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.27/ Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ц.Баатархүү, Х.Булгантуяа, Д.Ганмаа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, М.Сарнай нараас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн холбогдох зохицуулалтад Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд тодорхой чиглэлээр дэд хороо байгуулж, ажиллуулах эрхтэй бөгөөд дэд хороо нь тухайн салбарын асуудлыг нарийвчлан судалж, урьдчилсан санал, дүгнэлт боловсруулах, хяналт шалгалтын ажлыг мэргэшүүлэн хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болохыг тусгасан байдаг юм.Эдийн засгийн байнгын хороо нь макро эдийн засаг, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, дэд бүтцийн бодлогыг хэлэлцдэг өргөн хүрээний чиг үүрэгтэй. Нөгөөтэйгүүр, эрчим хүч нь тэргүүлэх салбар тул тус Байнгын хороонд албан ёсны бүтэцтэй дэд хороо байгуулаад Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарал хандуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулах агуулгатай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Улсын Их Хурлын 75 гишүүн төслийг дэмжиж гарын үсэг зурсныг төсөл санаачлагч гишүүн М.Энхцэцэг онцлон тэмдэглэв.Түүнчлэн улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, бүс нутгийн нэгдсэн сүлжээ байгуулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зорилтууд тусгагдсан боловч эдгээр бодлого, шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, нэгдсэн хяналт, парламентын тогтолцоот дэмжлэг дутагдаж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.Мөн эрчим хүчний салбарын хууль тогтоомж, бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтэд байнгын хяналт тавих Засгийн газар болон Эрчим хүчний яамны үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих, шахаж ажиллуулах, төр-хувийн хэвшил-иргэдийн оролцоог уялдуулах шаардлага үүсээд байгаа аж.Монгол Улсын Их Хурлын бүтцэд Эрчим хүчний хөгжлийн дэд хороо байгуулснаар эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилтэд парламентын хяналтыг сайжруулах, томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, реформ, хөрөнгө оруулалтын асуудлыг тогтмол хэлэлцүүлэх, хараат байдлыг бууруулах, бодлогын хэрэгжилтэд ахиц гаргах, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудын хэрэгжилтийг хангах парламентын институцийн механизм бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Цааш унших
Content image
Цэндсүрэн
Мөнхтуяа

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Өргөдлийн байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Орон нутаг
  • Жагсаалт: Ардчилсан нам

Шинэ мэдээ

news

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026.05.282 мин унших
news

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг хэлэлцэж, хуулийн төслийг дэмжлээ

2026.05.275 мин унших
news

Ц.Мөнхтуяа: Хууль санаачлаад өргөн мэдүүлээд хав дарагддаг, үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

2026.05.211 мин унших
news

Сонсгол даргалахаар боллоо

2026.05.137 мин унших
news

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсголыг Ц.Мөнхтуяа гишүүн даргална

2026.05.121 мин унших
news

Ц.Мөнхтуяа: Тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая болго гэж ахмадууд бүтэн жил гаруй жагсаж байна. Үүн дээр манай ЗГ ямар бодлого барьж ажиллах вэ?

2026.05.082 мин унших
news

“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

2026.05.072 мин унших
news

“Үдийн хоол” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгууллаа

2026.05.062 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.