facebook
51-262709
User Image

Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангах шаардлагатай

Одоогоор салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх төсвийн боломж байхгүй. Бодит боломждоо тулгуурлаад цалингийн санг 10 хувиар нэмнэ. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Захирал, удирдлагуудын цалинг энэ удаа нэмэхгүй. Харин яг талбар, үйлдвэрлэлийн инженер, техникийн ажилтан болон цалин багатай залуусынхаа цалинг нэмнэ. Цаашид цалингийн тогтолцоог системээр нь шударга болгох ёстой. Үүнд Үйлдвэрчний эвлэлийн холбоодыг хамтарч ажиллахыг урьж байна. Энэ долоо хоногт Эрчим хүчний зөвлөлийн хуралдаанаар салбарын ажилтан, алба хаагчдын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг хэлэлцэнэ. Энэ хүрээнд инженер техникийн ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх, урт хугацаанд цалин хөлсийг үе шатлалтайгаар нэмэгдүүлэхээр зорьж байна. Цалин хөлс бол нэг удаа аргацааж өнгөрдөг төдий асуудал биш. Бид ажил хаяж биш, ажил хийж салбараа аварна. Ажил хаяхгүй байхыг салбарын ажилтнууддаа уриалж байна.Бидэнд хийх ажил их бий, асуудлыг ажил хаялт, зөрчил маргаанаар биш харилцан ойлголцол, бодит шинэчлэлээр даван туулцгаая!

Цааш унших
Content image
Бадрах
Найдалаа

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
  • Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
  • ХҮН намын зөвлөлийн дарга
  • Хүний хөгжил, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
Засгийн газар
  • Эрчим хүчний сайд
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: ХҮН нам

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.