facebook
51-262707
User Image

Байгаль, цаг уураас хамаарч тогтворгүй болж байгаа тариаланчдын орлогыг даатгалаар хамгаална!

Манай улс шиг цаг уурын нөхцөлөөс хамаарсан өндөр эрсдэлтэй, ган, хуурайшил, хэт халуун, хяруу, мөндөр, үер зэрэг гамшигт үзэгдлийн өндөр давтамжтай нөхцөлд газар тариалан эрхэлнэ гэдэг тийм ч хялбар зүйл биш! Өндөр эрсдэлтэй гэдгийг газар тариалангийн салбарын мэргэжилтнүүд хэлдэг.Дээр дурдсан эрсдэлээс тариаланчдын орлогыг хамгаалах нь нэн чухал байна. Хэрэв тариаланчдын орлогыг даатгалаар хамгаалахгүй бол тариаланчид энэ салбараас дайжих эрсдэлтэйн дээр үндэсний хүнсний аюулгүй байдал, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой хангамж алдагдаж, хөдөөд ажлын байр, иргэдийн өрхийн орлого тасрах эрсдэлтэй нүүр тулна.Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа юм. Тухайлбал, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл нь бодит нөхцөлд тулгуурлан боловсруулагдсан бөгөөд одоогийн уламжлалт ургацын даатгалын нэг гол хүндрэл нь бодит хохирлыг газар дээр нь очиж тогтоон үнэлэх аргачлалтай холбоотой аж.Харин индексжүүлсэн даатгалын үндсэн санаа нь өөр. Энэ даатгал нь бодит хохирлыг заавал газар дээр тогтоохын оронд, тухайлбал хур тунадас, температур, хөрсний чийг, эсвэл хосолмол индекс зэрэг албан ёсны мэдээллийн эх сурвалжид тулгуурласан статистик үзүүлэлтүүд урьдчилан тогтоосон босго нөхцөлийг хангаж байгаа эсэхэд үндэслэн нөхөн төлбөр олгодог. Өөрөөр хэлбэл, төлбөр олгох үйл явц илүү шалгаж болохуйц, ил тод, шуурхай байх боломжтой. Энэ нь тариф, төлбөрийн хүснэгтийг зөв загварчилсан тохиолдолд даатгалын системийн итгэлцлийг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх суурь болдог.УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Шууд утгаараа Монгол Улсын хүнсний аюулгүй байдал Монгол хүний аюулгүй байдал цаашлаад Монгол Улсын Үндсэн хууль дээр байгаа Монгол Улсын иргэн хүний эрхийн асуудалд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хангуулахад шууд утгаараа холбоотой. Энэ бол Монгол Улсын хувьд хөгжил дэвшлийн нэгэн чухал сэжим зохицуулалтын бүрдэл гэж үзэж байгаа юм. Тус хуулийн зорилго нь тариалангийн үйлдвэрлэлд учруулж буй уур амьсгалын эрсдэлийг бууруулах тариаланчдын орлогыг тогтвортой байдлыг хангах зорилгоор индексжүүлсэн даатгалын тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа” гэв. Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл 9 бүлэг, 29 заалттай. Хууль батлагдвал тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэд ААН-д даатгалын хууль эрх зүйн томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

Цааш унших

Санаачилсан хууль

7

Нэмэлт өөрчлөлт (Бууруулах-2026:03)

ӨРГӨН БАРЬСАН:2026-03-30

Хувь хүний орлогын албан татварын тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, ялгахгүй байх)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-24

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь ҮХ-ийн зарчимд үл нийцнэ)

ӨРГӨН БАРЬСАН:2025-06-12

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-17

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-13

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-11-08

УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай

Content image
Сүхбаатар
Эрдэнэболд

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • Хүний эрхийн дэд хорооны дарга
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

шинэ мэдээ

news

С.Эрдэнэболд: Монгол Улсын хаана ч боловсролын гарааны тэгш байдал хангагдсан иж бүрэн тогтолцоо хэрэгтэй байна

2026.04.022 мин унших
news

Konrad Adenauer School for Young Politicians (KASYP) олон улсын хөтөлбөрт оролцож буй залуустай уулзлаа

2026.04.021 мин унших
news

Улаанбаатарчууд өдөрт ойролцоогоор 300 гаран сая литр усыг ундны усанд ашиглаж байна. 2030 он гэхэд 700 сая литр ундны усны хэрэгцээ гарах тооцоо бий

2026.03.311 мин унших
news

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ" хэлэлцүүлэгт ороцлоо

2026.03.311 мин унших
news

“Open parliament” хөтөлбөрийн хүрээнд шалгарсан 100 оюутан нэг сарын хугацаанд УИХ-ын гишүүнтэй хамтран ажиллаа

2026.03.311 мин унших
news

С.Эрдэнэболд: Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ нь батлагдаагүй байхад хүчиндээд явчхаж байгаа үйлдэл биш юм уу?

2026.03.311 мин унших
news

С.Эрдэнэболд: Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй хүний ааш, аяг, авир Монголын улс төрд том нөлөөтэй!

2026.03.303 мин унших
news

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026.03.303 мин унших