
Объектын гал түймрийн эрсдэлийг бууруулах, цахилгааны ашиглалттай холбоотой галын аюулаас урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлын мэдлэг, хандлага, дадлыг дээшлүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор арга хэмжээш зохион байгуулдаг. Тэгвэл Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан "ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ"-ийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Налайх төв-тэй хамтран "Нээлттэй хаалганы өдөр"-ийг дүүргийн Уурхайчдын соёлын ордны талбайд зохион байгууллаа. Тус өдөрлөгийг нээж Налайх дүүргийн Засаг дарга, Д.Наянбаяр үг хэлсэн юм.Өдөрлөгийн хүрээнд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хэмжээнд ашиглагддаг багаж зэвсэглэмж, техник тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг танилцуулж, ард иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээллийг хүргэж ажиллалаа. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч ажиллалаа.Түүнчлэн 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Налайх төв-тэй хамтран тус дүүргийн 1-8 хорооны нутаг дэвсгэрийн эрсдэл бүхий айл өрхүүдээр галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг зохион байгууллаа.Уг үзлэгээр тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 15 дугаар гудамжинд байрлах 1 өрхийг сонгон цахилгааны утсыг шинэчлэх ажлыг зохион байгуулж, иргэнд хүлээлгэн өглөө.
Цааш унших
2026.05.15

2026.05.12

2026.05.12

2026.05.12

2026.05.08

2026.05.07









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.