
УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх 2027 оноос хэрэгжиж эхэлнэ.Энэ нэмэлт, өөрчлөлтөөр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогч, даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх эрх зүйн орчин бүрдэж байна.Тухайлбал:Анх удаа нийгмийн даатгалд хамрагдсан даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх;Ажил олгогчийн шимтгэл төлөх цалингийн дээд хязгаарыг тогтоож, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хэмжээг бууруулах;Шинээр бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх;Оюутан, суралцагчид болон тэднийг ажиллуулж байгаа ажил олгогчийг нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэлээс чөлөөлөх;Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр ажил эрхэлж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлүүлэх;Даатгуулагч сайн дурын үндсэн дээр тэтгэврийн мөнгөн хуримтлал үүсгэх;55/60 насанд хүрсэн тэтгэвэр авагчид шимтгэл төлсөн хугацаа болон авч буй тэтгэврийн хэмжээнээс хамаарсан суурь тэтгэвэр олгох зэрэг зохицуулалтыг тусгасан.
Цааш унших
2026.09.24

2026.09.23

2026.09.18

2026.09.15

2026.09.11

2026.09.08

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.