89322101
User Image

Налайх дүүргийн Онцгой комиссын хуралдаан зохион байгуулагдлаа

Налайх дүүргийн Онцгой комиссын гуравдугаар хуралдааныг өнөөдөр буюу 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Хуралдаанаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, үер усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг чиглэл болголоо. Үүнд:Дүүргийн хэмжээнд нэгдсэн хяналт шалгалт зохион байгуулж, иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг шуурхай арилгах.Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгсэл, нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах.Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT1 хэвшлийн вирус Монгол Улсад анх удаа бүртгэгдсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх.Хуралдааны төгсгөлд дүүргийн Онцгой комиссын дарга Д.Наянбаяр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Цааш унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.