
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Тажикистаны Душанбе хотноо болсон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагч улсын хувиар оролцлоо.Хуралдааны үеэр Монгол Улс ШХАБ-ын орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тээвэр, логистикийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх байр сууриа илэрхийлэв.Бүс нутгийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх, Монгол Улсын экспортын боломжийг нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээврийн гарцыг өргөжүүлэх зорилтыг урагшлуулахад ач холбогдолтой.Монгол Улсын зорилго бол бүс нутгийн хамтын ажиллагааг зөвхөн дипломат харилцаагаар хязгаарлахгүй, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бодит үр өгөөж болгон хувиргах явдал юм.
Цааш унших
2026.10.21
2026.10.20
2026.10.20

2026.10.15

2026.10.15

2026.10.15






Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.