facebook
51-262755
User Image

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 12 удаа хуралджээ

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд буюу 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ны хооронд бие даасан 10, хамтарсан хоёр хуралдаан хийж, нийт 22 асуудал хэлэлцжээ. Үүний дотор Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн таван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын нэг, Байнгын хорооны тогтоолыг долоон төсөл хэлэлцсэн байна.Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан Байнгын хорооноос зургаан санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын 50 томьёолол бэлтгэжээ.Хянан шалгах чиг үүргийнхээ хүрээнд Байнгын хороо хяналт шалгалтын хоёр ажлын хэсэг байгуулж, яам, агентлаг, харьяа байгууллага, ажлын хэсгийн есөн тайланг сонсож хэлэлцжээ. Мөн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх зэрэг чиг үүрэгтэй 24 ажлын хэсэг байгуулан ажиллуулсны зэрэгцээ Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдөл болон Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн өргөдлийг нийтийн өргөдөл гомдлын цахим системээр ирүүлсний дагуу хэлэлцэж, холбогдох Байнгын хорооныд санал дүгнэлтээ хүргүүлсэн байна. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэболд, Б.Уянга нараас Боловсролын, Эрүүл мэндийн болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарт хандаж тавьсан нийт дөрвөн асуулгын хариуг авч хэлэлцэн, зохих шийдвэрийг гаргаж ажилласан байна.Байнгын хорооны дарга, гишүүд намрын ээлжит чуулганы хугацаанд эрхлэх асуудлын хүрээний яамд, агентлаг, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, боловсрол, эрүүл мэнд болон нийгмийн бусад салбарын удирдах ажилтнууд, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Японы “Жайка” байгууллагын төлөөлөлтэй ажил хэргийг уулзалт хийсний зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын эрх, боломж, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар “Гэрээсээ гарцгаая-Оюутан”, Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулжээ.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний Боловсрол, шинжлэх ухааны дэд хороо нэг удаа хуралдаж, салбарын сайд, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй гурван удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бол Соёл, спорт залуучуудын дэд хорооноос “Гэрээсээ гарцгаая-Оюутан”, “Спортоор тогтмол хичээллэе” зэрэг хэлэлцүүлэг явуулсан байна.

Цааш унших
Content image
Дүгэр
Рэгдэл

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Өргөдлийн байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Шинэ мэдээ

news

ХХНББХ: Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2026.04.013 мин унших
news

“Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах" арга хэмжээний нээлт болов

2026.03.302 мин унших
news

Д.Рэгдэл: Рио Тинтотой хийх хэлэлцээрээр монголын талд өгөх ашиг нь хэдэн хувь болбол ард түмний үндсэн хуульд заасан эрхийг хангах вэ?

2026.03.302 мин унших
news

Д.Рэгдэл: Сансарт 24 цагт 20 удаа өдөр, шөнө солигдох нь хүний биед яаж нөлөөлдгийг судалснаараа бид анхдагчид

2026.03.252 мин унших
news

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош-д бараалхлаа

2026.03.202 мин унших
news

1981 онд Монгол Улс сансарт 32 туршилт хийсэн

2026.03.191 мин унших
news

УИХ ын гишүүн Д Рэгдэл Монгол үндэстний хэмжээнд тархины залхуурал нэлээн хүчтэй газар авч байна

2026.03.111 мин унших
news

Д.Рэгдэл:Хариуцлагын асуудал хаврын чуулганы гол сэдэв байх төлөвтэй

2026.03.101 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.