User Image

О.Номинчимэг: Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

2025 оны долдугаар 1-ний өдөр УИХ-ын байнгын хороодын бүтцэд өөрчлөлт оруулж Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулах шийдвэрийг ТББХ гаргаж УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулсан билээ. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллага иргэдийнхээ дуу хоолойг шууд хүлээн авдаг, сонсдог, шийдвэрлэдэг механизм бүрдсэн юм.Энэ цагаас эхлэн хэд хэдэн асуудалд анхаарч ажиллаж байгаагийн нэг нь орон сууцтай холбоотой хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын 1287 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэрэг байв.Асуудлын мөрөөр хэрхэн ажиллав?2025.12 сар ӨБХ энэ асуудалд анхаарч ажиллахаа зарлаж, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард Өмгөөлөгчдийн болон Хуульчдын холбооны хуульчидтай уулзалт зохион байгуулж, хууль, эрх зүйн ямар гарц, гаргалгаа байгааг ярилцаж эхлэв.2026.03 сар Хот байгуулалт, орон сууцжуулалтын болон Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох нэгжийн албан тушаалтнуудыг оролцуулан санал, солилцох уулзалт хийсний дээр Байнгын хоронд иргэдээс ирүүлсэн 600 гаруй өргөдлийг нэгтгэн дүгнэж, барилгын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд, хөрөнгө оруулалт хийсэн иргэний хооронд үүсэж буй маргааныг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой тогтоох, холбогдох хууль тогтоомжийн уялдаа холбоог сайжруулах, мөн иргэдэд дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх тухай албан бичгийг Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мөн Хууль зүй Дотоод хэргийн сайд С.Амарсайхан нарт хүргүүлэв.2026.03 сар Энэ талаар ажлын хэсэг байгуулж ажиллах хүсэлтийг Монгол Улсын сайд, Засгын газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт дээрх 600 гаруй өргөдөл, гомдлын нэгтгэлтэй хамт хүргүүлэв.2026.03.17 Холбогдох байгууллага, албан тушаалтнуудын мэдээллийг сонсож хэлэлцэв.2026.05.13 Өргөдлийн байнгын хорооны дарга, гишүүд орон сууц захиалах, худалдан авах гэрээгээр хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хохирогч иргэдийн санал, гомдлыг сонсох, тэдгээрийг судалж шийдвэрлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, уулзалтад оролцогчдын саналыг тусган Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.2026.05.20 Байнгын хорооны ээлжит хуралдаанаар сүүлийн гурван сарын хугацаанд 600 гаруй иргэн, иргэдийг төлөөлсөн төрийн бус байгууллагаас бичгээр, мөн 10 гаруй иргэнээс цахим шуудангаар, дөрвөн иргэн 11-11 төвд биеэр ирж өргөдөл, гомдол гаргасныг танилцуулав. Орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд, хуулийн этгээдийн тайлбар, мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулав.Төсөл хэрэгжүүлэхээр иргэдтэй гэрээ байгуулж, хохироосон гэх ААН-үүд:“Авес Гранд” ХХК, “Басмаа Констракшн” ХХК, “Марч Констракшн” ХХК, “Сэд дэвжих” ХХК, “Алаг хайрхан бугат” ХХК, “Гэзэгийн худаг” ХХК, “Грийн ресурс “ХХК, “Азийн барилга групп”, “Ти Эй Ди И Констракшн”, “Эрхэт Монгол” ХХК, “Зиндаа Констракшн” ХХК, “Эпик Эра” ХХК, “Андын Зам” ХХК, “Төгс-орд капитал”.Шинээр байгуулсан ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.Эдгээр уулзалт, хуралдаануудаас барилга, орон сууц, газрын харилцааны хууль, эрх зүйн орчин маш их цоорхойтой, зохицуулалт, хяналт дулимаг явж ирсэн нь энэ салбарт залилангийн гэмт хэрэг үйлдэх таатай нөхцлийг бий болгосон байна гэсэн гол дүгнэлт гарч буйг О.Номичимэг гишүүн онцлов.Тэрбээр "Хуулийн зохицуулалт, хяналт сул учир иргэдийг залилан мэхлэх, давхардуулан зарах, захиалгыг гэрээгээр иргэдээс авсан мөнгө, хөрөнгийг хариуцлагагүй зарцуулах зэрэг гэмт үйлдлийг хэсэг бүлэг нь хийсэн бол зарим нь Ковид19 цар тахлын хөл хорио зэрэг нийгэм, эдийн засгийн гарцаагүй нөхцөл байдлаас болж хямралд орж үйл ажиллагаа нь зогссон байна.Иймд энэ асуудалтай холбоотой авах арга хэмжээнийхээ чиглэлийг хоёр ангилж, нэгдүгээрт цаашид ийм зүйл гаргуулахгүй байх үүднээс эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хоёрдугаарт, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх гэсэн чиглэлүүдээр үргэлжлүүлэн ажиллаад, зургадугаар сарын 01-нд санал дүгнэлтээ танилцуулна" гэв.

Цааш унших
Content image
Одсүрэн
Номинчимэг

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Хууль зүйн байнгын хорооны гишүүн
  • Өргөдлийн байнгын хорооны дарга
Сонгогдсон тойрог
  • Жагсаалт: Монгол Ардын Нам

Шинэ мэдээ

news

Хүүхэд тамхи сонгож төрдөггүй, харин томчуудын сонголтын үр дагаврыг үүрдэг

2026.05.311 мин унших
news

УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс “Хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинэчлэл, дэвшил” сэдэвт уулзалт зохион байгууллаа

2026.05.304 мин унших
news

О.Номинчимэг: Нэг хууль дээр л 1.7 их наядын нөлөөлөл гарахаар байхад төсвийн хүрээгээ 1 ч тооны өөрчлөлтгүй оруулж ирлээ!

2026.05.282 мин унших
news

ӨБХ: ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг хангуулахаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив

2026.05.288 мин унших
news

О.Номинчимэг: Бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах ажлыг төр өөрөөсөө эхлүүлэх шаардлагатай!

2026.05.272 мин унших
news

О.Номинчимэг: Бүх нийтээрээ, шударгаар татвараа төлдөг тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн өөрчлөлт орж ирсэн үү?

2026.05.221 мин унших
news

О.Номинчимэг: Гишүүдэд ногддог асуулт, хариултын хугацаа оршил явсаар дуусдаг тул багасгах бус нэмэгдүүлэх шаардлага бий

2026.05.212 мин унших
news

О.Номинчимэг: Хэн түрүүнд ирцдээ орсноороо сайрхдаг болтол монгол парламент "жижгэрч" байна!

2026.05.212 мин унших

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.