facebook
51-267156
User Image

Төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагаанаар төвийн болон хойд бүсийн 2100 орчим иргэнтэй уулзаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиуд, “Чөлөөлье” санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудын хүрээнд санал солилцлоо. Уулзалтын мөрөөр төрийн үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилт болон орон нутагт тулгамдсан асуудлуудыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр холбогдох арга хэмжээг чиг үүргийн байгууллагууд авч хэрэгжүүлэх юм. Хойд бүсийн иргэдийн уулзалт өнөөдөр (2026.03.08) Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд болсон.Соёлын дундаршгүй өв, байгалийн арвин нөөцтэй Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, 129 багт нийт 137 мянган хүн ам аж төрж байна. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл мал аж ахуй, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл зэрэг салбарууд зонхилдог. Хөвсгөл аймаг мал сүргийнхээ тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс болох зорилтыг тавьжээ. УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын хүрээнд малчдын эрх ашгийг төрийн бодлогод нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх хөтөлбөр багтсаныг уулзалтын үеэр онцлов. Хаврын чуулганы хугацаанд малчдад чиглэсэн бүхий л хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянаж, тэдний дуу хоолой, эрх ашгийг хамгаалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ гэлээ. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн 367 барааг тухайн бүсэд татваргүй экспортлох боломжтой болсныг УИХ-ын дарга дурдсан. Хойд бүсийн хөгжлийн зорилтод  Оросын Холбооны Улс болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ гэж заасанчлан энэхүү хэлэлцээрийн үр ашгийг бүс нутгийн иргэд бүрэн хүртэх боломжтойг мөн онцоллоо.Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг хангах зорилготой “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлэх дөрвөн тулгуурт бодлогод эдийн засгийн, эрх зүйн, ногоон хөгжлийн болон авлигын чөлөөлөлтийн ажлууд багтжээ. Эдийн засгийн чөлөөлөлтийн зорилго нь хүнд суртал, хууль журмын чөдөр, тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөхөд оршино гэдгийг УИХ-ын дарга тодотгож байв. Манай улс бизнесийн эрх чөлөөгөөр 184 орноос 85 дугаарт, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109 дүгээрт, хувийн өмчийн эрхийн индексээр 94 дүгээрт тус тус бичигджээ. Нэн түрүүнд өрхийн дундаж орлогыг бодитоор нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүртээдэг байхын тулд төсвийн урсгал зардлыг танаж, сахилга батыг сайжруулахад анхаарах зарчим баримталж буйгаа УИХ-ын дарга онцолсон. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох, үр ашиггүй тохиолдолд татан буулгах, хувьцааг нээлттэй арилжих эсвэл нэгтгэх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулснаар хувийн хэвшлийн бизнес тэлэх орон зайг бүрдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай болон Зөвшөөрлийн тухай хуулиудыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Татварын багц хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үр дүнд нь иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.7 орчим их наяд төгрөгөөр буурна гэж тооцсон. Эрх зүйн чөлөөлөлтийн хүрээнд хиймэл оюун ухааныг ашиглан хууль тогтоох үйл ажиллагааг ил тод, эргэх холбоотой, иргэндээ ээлтэй болгохоор зорилтот ажлууд эхлүүлснийг дурдлаа. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд хиймэл оюун ухаанаар дүн шинжилгээ хийхэд эдийн засгийн эрх, эрх чөлөөнд хүндрэл үүсгэдэг 228, шууд зөрчдөг 110 хууль байгааг тогтоожээ. Хүний эрхийн зөрчлийг арилгаж, хуулийн төслийг хэлэлцэн батлахаас өмнөх үе шатанд ийм төрлийн зүйл, заалт байгаа эсэхийг шалгахын тулд D-Parliament: AI дүн шинжилгээ цэсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулжээ. Монгол Улсын Их Хурлаас 2026 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарласнаар гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Энэ хүрээнд Гэр бүлийн тухай хууль болон дагалдах хуулийн төслүүд, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг эн тэргүүнд хэлэлцэн батална гэдгийг УИХ-ын дарга мэдэгдлээ.Эрх зүйн чөлөөлөлтийн эхлэл болсон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Уг нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл олгох процессыг хялбаршуулж, хүчинтэй хугацааг нь сунгаж, зарим зөвшөөрлийг тусгай ангиллаас энгийн ангилалд шилжүүлэх зохицуулалт багтсаныг дуулгалаа. Чөлөөлөлтийн гурав дахь зам ногоон хөгжлийн бодлогод чиглэж байгааг УИХ-ын дарга танилцуулсан. Энэ хүрээнд УИХ-ын тогтоол баталж, өрхийн болон аймаг сумдын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хэрэгжүүлэх юм. Хөвсгөл аймгийн иргэд уурын зуухны тоог цөөлж, агаарын бохирдлыг бууруулах энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрийг байгуулахад аймаг, сумдын удирдлагууд газар олголтоос эхлэн төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангаж, дэмжин ажиллахыг УИХ-ын дарга уриаллаа. Түүнчлэн хаврын чуулганаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хэлэлцэхээр бэлтгэлдээ орсныг дурдаад, ногоон санхүүжилтийг татах, карбон зах зээлд нэвтрэх эрх зүйн бололцоог бүрдүүлнэ гэв.Илтгэлийнхээ төгсгөлд УИХ-ын дарга Н.Учрал Авлигын эсрэг чөлөөлөлтөөр хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байгааг танилцуулсан. Үүнд, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах тухай хуулийг эн тэргүүнд онцолсон юм. Мөн уул уурхайн салбарын ил тод байдлыг сайжруулах, хууль бус хөрөнгийг хураахтай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор төлөвлөж байгаа юм байна. Тэрбээр, ёс зүй, хариуцлагыг бүх шатанд шаардаж ажиллахаа илэрхийлээд төрийн бүх эрх мэдэл иргэдээс эх сурвалжтайг ямагт санах учиртай гэдгийг тодотгов. Иргэдийн зүгээс, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт харилцан адилгүй, зарим газар оновчгүй байгааг хөндөж, төсвийн хөрөнгө оруулалт зогссоны улмаас гацсан бүтээн байгуулалтуудын ажлуудыг урагшлуулахыг захилаа.Мөн байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилгуудаас дурдаж, ингэхдээ унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ёстойг ч хэлж байв. Хамгийн их хүн амтай Хөвсгөл аймагт ажлын байрыг нэмэгдүүлэх нэн тэргүүний шаардлагатайг онцлоод, ноос ноолуур, түүхий эдийн боловсруулах үйлдвэр байгуулах чухал ач холбогдолтойг ч уламжлав. Олон нийтийн санхүүгийн боловсролыг сайжруулахад анхаарч, энэ төрлийн хичээлийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад багтаах зэрэг саналуудыг иргэд дэвшүүлсэн. Уулзалтад УИХ-ын даргаас гадна  УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, С.Эрдэнэбат нар оролцлоо.

Цааш унших

Санаачилсан хууль

40

Бие даасан хууль (2026)

ӨРГӨН БАРЬСАН:2025-12-30

Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Нэг жилээр хойшлуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-09

Хот тосгоны эрх зүйн байдлын тухай

Олон Улсын гэрээ хэлэлцээр ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-05-09

Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай

Нэмэлт өөрчлөлт (Уул уурхай, банк санхүү зэрэг салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох,)

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-20

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-18

Шинжлэх ухаан, технологийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой заалт)

ӨРГӨН БАРЬСАН:2023-06-20

Газрын тухай

Шинэчилсэн найруулга ( сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн чанаржуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-08-30

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-06-24

Боловсролын ерөнхий хууль

Шинэчилсэн найруулга (Боловсролын ерөнхий хуультай хамт өргөн мэдүүлсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2021-06-24

Дээд боловсролын тухай

Шинэчилсэн найруулга ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-06-24

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2021-03-24

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (Шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд хугацаа алдалгүй нийцүүлэх шаардлага)

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-04

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

Тогтоолын төсөл (Нөхөн сонгуулийн тов, техник хэрэгсэл, зардлын хэмжээг батлах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2020-11-15

Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2020-05-05

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай

Шинэчилсэн найруулга (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх)

ӨРГӨН БАРЬСАН:2020-04-08

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай

Шинэчилсэн найруулга (Шинэчилсэн найруулга /Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэх/)

ӨРГӨН БАРЬСАН:2020-03-27

Төрийн аудитын тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-12-04

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-12-04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай

Нэмэлт өөрчлөлт (50+26)

ӨРГӨН БАРЬСАН:2019-12-02

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-12-02

Улсын Их Хурлын 2019 -2024 оны Стратеги төлөвлөгөөг батлах тухай

Нэмэлт өөрчлөлт (24 гишүүн мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах)

ӨРГӨН БАРЬСАН:2019-10-11

Эрүүгийн хууль

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын 62 гишүүн өргөн мэдүүлсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2019-06-06

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2019-04-24

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2018-10-05

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Нэмэлт өөрчлөлт ( Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болгоно)

ӨРГӨН БАРЬСАН:2018-06-11

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай

Шинэчилсэн найруулга (Өндөр хөгжилтэй улсуудын “төрийн алба”-тай холбогдсон хууль тогтоомжийг судлаж, хуульд тусгах)

ӨРГӨН БАРЬСАН:2017-02-10

Төрийн албаны тухай

Шинэчилсэн найруулга (Бусад орны амжилттай туршлагыг судлан үндсэн таван чиглэлийн хүрээнд шинэчлэн найруулсан)

ӨРГӨН БАРЬСАН:2016-12-22

Монгол Улсын хөгжлийн банкны тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2016-10-07

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай

Нэмэлт өөрчлөлт (Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2016-10-07

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

Бие даасан хууль (2016-2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал)

ӨРГӨН БАРЬСАН:2016-01-04

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал

Нэмэлт өөрчлөлт (Алслагдмал орон нутгийн албан татварын хэмжээг бууруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2015-11-19

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2014-11-25

Хүний эрхийн үндэсний комиссын тухай

Нэмэлт өөрчлөлт (Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгнөөс илүүгүй орлоготой аж ахуйн нэгжид оногдуулах татварын хэмжээг нэг хувь болгон өөрчлөх буюу 90 хувиар хөнгөлөх нь зүйтэй.)

ӨРГӨН БАРЬСАН:2014-10-13

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2014-05-30

Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Ойг хамгаалах талаар иргэд, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг хариуцлагыг сайжруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2013-05-31

Ойн тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (Малчид, малчин өрхийг жижиг дунд үйлдвэрлэгч хэмээн хуульчлах)

ӨРГӨН БАРЬСАН:2013-04-10

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль

Нэмэлт өөрчлөлт (НӨАТ-ын босгыг 200 сая төгрөг болгох)

ӨРГӨН БАРЬСАН:2013-03-07

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2012-10-19

Төрийн албаны тухай

Content image
Лувсанцэрэн
Энх-Амгалан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Булган, Орхон, Хөвсгөл

Шинэ мэдээ

news

Төвийн болон хойд бүсийн 2100 гаруй иргэнтэй уулзлаа

2026.03.095 мин унших
news

УИХ-ын дарга Н.Учрал Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийж цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө

2026.03.091 мин унших
news

УИХ-ын дарга Н.Учрал Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

2026.03.091 мин унших
news

Хаврын чуулганаар малчдын эрх ашигт хамааралтай хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг ил тод болгож, “гацаа”-г арилгана

2026.03.074 мин унших
news

"Чөлөөлье" санаачилга, "Эрх чөлөөний дөрвөн зам - дөрвөн чөлөөлөлт" бодлогыг танилцууллаа

2026.03.071 мин унших
news

“Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” санаачилгыг Орхон аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ

2026.03.065 мин унших
news

Л.Энх-Амгалан: Хүнд ижий ааваас эрхэм зүйл тун ховор

2026.03.011 мин унших
news

Монгол Улсынхаа нэгэн зууны түүхийг бүтээсэн Монгол Ардын Намын түүхт 105 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье

2026.03.011 мин унших

Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт