51-262519
User Image

Ц.Туваан: Төвийн бүсийн 72,853 сурагчид захидал хүргүүллээ

Хүүхдэд чиглэсэн ажил зөвхөн сургууль, сурах бичиг, тоног төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй. Хүүхдэд “Чиний бодол чухал. Чиний мөрөөдөл үнэ цэнтэй. Чамайг сонсох хүн байна” гэдгийг мэдрүүлэх нь тэдэнд өгч буй хамгийн үнэ цэнтэй дэмжлэгийн нэг гэж боддог.УИХ-ын гишүүн Ц.Туваан Д.Батбаяр, С.Эрдэнэболд нарын хамт хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн ажлынхаа хүрээнд сурагчидтайгаа захидлаар харилцах уламжлалыг жил бүр үргэлжлүүлж байна.Энэ нь зөвхөн захидал илгээх тухай биш. Сурагч дүү нарынхаа боловсрол, суралцах орчин, хүсэл мөрөөдөл төдийгүй тэдний үзэл бодол, ирээдүйн тухай төсөөлөл, сэтгэл зүрхийг нь сонсохыг зорьж буй харилцаа юм.Энэ жилийн хувьд төвийн бүсийн төрийн болон хувийн өмчийн 93 ерөнхий боловсролын сургуулийн I–XII ангийн нийт 72,853 сурагчид захидал хүргүүллээ.Хүүхдүүдээс ирсэн захидлыг унших бүрдээ тэдний хүсэл мөрөөдөл, санаа бодлыг илүү сайн ойлгож, дэвшүүлсэн санал, хүсэлтийг нь бодит ажил хэрэг болгохыг чухалчилдаг.Өнгөрсөн хугацаанд сурагчдаас ирсэн захидал, саналын мөрөөр багшийн цалин, суралцах орчин, цахим болон сургалтын тоног төхөөрөмж, цэцэрлэгийн орчин нөхцөл, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй залуусын хэрэгцээ зэрэг олон асуудлыг улсын төсөв, хөрөнгө оруулалтаар шийдвэрлэн хэрэгжүүлж ирсэн.Энэ жилийн захидал зөвхөн сурагчдад зориулагдаагүй хүүхдийнхээ ирээдүйд хамгийн ойр байдаг аав, ээж, эмээ, өвөө, ах, эгч, багш, сурган хүмүүжүүлэгчид, сургуульд ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчдад хандан хүүхдийн боловсрол, хүмүүжил, ирээдүйн талаар санал бодлоо хуваалцсан.72,853 СУРАГЧИЙН 72,853 МӨРӨӨДӨЛХарин хамгийн чухал нь бид хүүхдүүдээсээ хариу захидал хүлээж байна.“Та нар юу хүсэж байна вэ?Юуг өөрчлөөсэй гэж бодож байна вэ?Ямар мөрөөдөлтэй явдаг вэ?”Эдгээр асуултынхаа хариуг хүүхдүүд өөрсдийн гараар захидал болгон бичиж, бидэнд илгээх юм. Бид хүүхдүүдийнхээ захидлыг зүгээр нэг уншаад өнгөрөх бус, тэнд бичигдсэн хүсэл мөрөөдөл, санал санаачилгыг нь ажил хэрэг болгохын төлөө хичээх ёстой.Мөн энэ жил XII ангиа төгсөж буй 100 сурагчид сургалтын тэтгэлэг олгох ажлыг нэрэмжит сангаар дамжуулан хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийн мөрөөдөл өөр. Гэхдээ тэр мөрөөдөлдөө хүрэхэд нь томчуудын сонсох, ойлгох, дэмжих сэтгэл хамгийн хэрэгтэй.Тиймээс 72,853 сурагчид хүрч буй энэ захидал бол зүгээр нэг захидал биш. 72,853 өөр өөр мөрөөдөл рүү илгээж буй итгэл, дэмжлэгийн захидал юм. Хүүхдүүдийнхээ захидлыг хүлээж байна.Мөрөөдлийг нь сонсож, боломжийг нь дэмжиж, ирээдүйг нь хамтдаа бүтээхийн төлөө

Цааш унших

Санаачилсан хууль

21

Шинэчилсэн найруулга (Бат-Эрдэнэ 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-04

Ойн тухай хууль

Бие даасан хууль (Эрдэс баялгийг олон улсын стандартын дагуу ашиглаж борлуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-28

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Мөрийтэй болон бооцоот тоглоомын талаар)

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-26

Зөвшөөрлийн тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-03-17

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-12-13

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

Олон Улсын гэрээ хэлэлцээр (Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай )

ӨРГӨН БАРЬСАН:2024-11-22

Хэлэлцээр соёрхон батлах тухай

Олон Улсын гэрээ хэлэлцээр (Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2024-11-22

Хэлэлцээр соёрхон батлах тухай

Бие даасан хууль (Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2024-11-22

Хэлэлцээр соёрхон батлах тухай

Нэмэлт өөрчлөлт ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-10-25

Цөмийн энергийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Эрүү шүүлтийн эсрэг конвенцын Нэмэлт протоколд нийцүүлэх)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-26

Хүний эрхийн үндэсний комиссын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-19

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай

Нэмэлт өөрчлөлт (Оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөх)

ӨРГӨН БАРЬСАН:2024-04-10

Гаалийн тариф, гаалийн татварын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Бэлчээрийн газрын ашиглалттай холбоотой заалт)

ӨРГӨН БАРЬСАН:2023-06-20

Газрын тухай

Бие даасан хууль (төсвийн ил тод байдал хангагдана)

ӨРГӨН БАРЬСАН:2023-01-17

Төсвийн тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-06-29

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай

Нэмэлт өөрчлөлт (АН-ын бүлэг)

ӨРГӨН БАРЬСАН:2022-05-18

Монгол Улсын Их Хурлын тухай

Нэмэлт өөрчлөлт (Ёс зүйн хороог байгуулах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-05-06

Донорын тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-01-17

Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай

Нэмэлт өөрчлөлт (Дараалсан 7 биш, 5 жилээр тэтгэврийн хэмжээг тооцох)

ӨРГӨН БАРЬСАН:2021-04-29

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Нэгтгэсэн)

ӨРГӨН БАРЬСАН:2020-12-23

Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай

Content image
Цэвэгдорж
Туваан

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн
  • Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
Сонгогдсон тойрог
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.