
2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Нийгмийн даатгалын багц хуульд заасны дагуу Монгол Улсад анх удаа тэтгэврийн 3 тулгуур тогтолцоо руу шилжих эхний алхам хийгдэж, 415 мянган ахмад настанд суурь тэтгэврийг олгож эхэллээ. Ахмадын дансанд суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэн орж байна.Нийгмийн даатгалын багц хуулийг өөрчилж тэтгэврийн реформыг хэрэгжүүлэх санаачилгыг Ерөнхий сайд Н.Учрал 2019 оноос хойш эхлүүлж, хувийн нэмэлт тэтгэврийн хууль бусад хууль эрх зүйн орчныг сайжруулахаар УИХ-аар хэлэлцүүлж байсан. Ингээд Ерөнхий сайдын албыг авч эхний 100 хоногийнхоо хүрээнд Нийгмийн даатгалын багц хуульд, УИХ-аар нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж батлуулсан. Энэ хүрээндээ тэтгэвэр 3 тулгууртай болох хамгийн зөв эхлэлийг тавьж, өнөөдрийн ажил үр дүнд хүрч байна. Ахмадууд 3 тулгууртай тэтгэврийн тогтолцоотой болж байна. Нэг, өөрийнхөө төлсөн шимтгэлээс буюу Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ авна. Хоёр, ахмадууд олон жил хөдөлмөрлөснийхөө үр дүнд суурь тэтгэвр авч ахмадуудынхаа орлогыг илүү баталгаажуулах, амьжиргааг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байна. Гурав, хувийн нэмэлт тэтгэврийг авах гэсэн 3 тулгуурт шилжлээ. 769 мянган төгрөгийн хамгийн бага тэтгэвэр тогтоолгосон ахмадууд 20-оос дээш жил ажиллавал 280 мянга, 25-аас дээш жил ажиллавал 229 мянга гээд ажилласан жилтэй нь уялдуулж нэмэгдлийг тооцно. Харин хамгийн бага тэтгэвэрт хамгийн өндөр нэмнэ гэсэн ийм зарчмыг барьж байна. Харин ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс дахин инфляцтай уялдуулж нэмнэ. Мөн 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг багасгах ажлуудыг хийнэ. Монгол Улс тэтгэврийн шинэчлэл реформыг хэрэгжүүлэх эхний том алхмаа тавилаа. Ирэх онд тэтгэврийн шинэчлэлийн бодит ажлууд үргэлжилнэ.
Цааш унших2026.11.04

2026.11.04

2026.11.03

2026.11.02

2026.11.02

2026.11.01








Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.