User Image

Сонгинохайрхан дүүрэгт Спорт цогцолбор нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүрэгт 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж хийгдсэн Спорт цогцолборын ажил дуусаж, төслийг санаачлан хэрэгжүүлсэн баг, хүүхэд, залуучуудын хамтаар нээлтээ хийлээ. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.НЯМБААТАР-ын санаачилгаар дүүргийн 3 дугаар хороо буюу Толгойт бүсийн гэр хороолол дунд олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор барих ажлыг 2021 онд эхлүүлсэн байдаг. УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа газар чөлөөлөлтийн ажлыг нэг жилийн хугацаанд хийж, 2022 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. Тэгвэл өчигдөр /2025.09.21/ спорт цогцолбор бүрэн ашиглалтад орж хүүхэд, залуучууд тоглолтууд хийж “жаврыг нь үргээлээ.”Тус спорт цогцолбор 3х3 болон 5х5 сагсан бөмбөгийн талбай 2, газрын теннисний талбай 2, зургаан эгнээтэй гүйлтийн зам, хүүхдийн тоглоомын талбай, бялдаржуулах талбай, гэрэлтүүлэг, 100 автомашины зогсоолтойгоор хийгдсэн юм.Цаашид бид дүүргийнхээ дөрвөн бүсэд иргэд, хүүхэд, залуучууддаа зориулан усан спорт цогцолбор, өвлийн спортын ордон гэх мэт олон томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байна.

Цааш унших
Content image
Жигжидсүрэн
Сандагсүрэн

Орон нутаг
  • Улаанбаатар хөгжлийн корпорацийн захирал
  • Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч

Шинэ мэдээ

news

Нэгдүгээр тойрог зам төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 10-нд нээнэ

2025.10.301 мин унших
news

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийн талаар мэдээлэл солилцлоо

2025.10.221 мин унших
news

Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 96 хувьтай үргэлжилж байна

2025.10.221 мин унших
news

Ж.Сандагсүрэн: 50 байршил дахь төлбөртэй авто зогсоолууддаа цахилгаан машины цэнэглэгч станцыг байршуулна

2025.10.212 мин унших
news

Монгол-Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн форумд оролцлоо

2025.10.191 мин унших
news

Цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станцыг байгуулах асуудлаар мэдээлэл солилцлоо

2025.10.121 мин унших
news

Сонгинохайрхан дүүргийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

2025.10.011 мин унших
news

Төр түмэндээ өмөг түшиг нь болж яваарай!

2025.10.011 мин унших
news

Ж.Сандагсүрэн: Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг ашигласан "Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

2025.09.292 мин унших
news

Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно

2025.09.261 мин унших
news

Нийтийн тээврийн үйлчилгээний шилдэг ажилтнууд тодорлоо

2025.09.251 мин унших
news

Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлагдлаа

2025.09.241 мин унших

Ярилцлага