51-267216
User Image

Үндэсний батлан хамгаалахын их сургууль "Монгол Улсын Баатар" цол хүртлээ

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль түүхт 105 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын Баатар цолны Алтан таван хошуу, Сүхбаатарын одонг хамтатган гардууллаа.1921 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үндэсний цэргийн боловсон хүчнээ дотооддоо бэлтгэх зорилгоор байгуулагдсан тус сургууль нь 105 жилийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэгт үе үеийн цэргийн дарга, офицер, ахлагч, төр, цэргийн зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргаж ирсэн түүхтэй.Тус сургуулийн төгсөгчид эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах дайн байлдаан, энхийн үйлс, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд манлайлан оролцож, эгнээнээсээ олон арван Монгол Улсын баатрыг төрүүлсэн юм.Өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль офицер, ахлагч бэлтгэхээс гадна кибер аюулгүй байдал, хиймэл оюун, шинжлэх ухаан, технологи, инноваци, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр сургалт, судалгаагаа өргөжүүлэн, орчин үеийн Зэвсэгт хүчний хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэж байна.Түүхт 105 жилийн ойгоороо төрийн дээд цол хүртсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, ажилтан, алба хаагчид, сонсогч, суралцагчдад баяр хүргэе!

Цааш унших

Санаачилсан хууль

11

Нэмэлт өөрчлөлт (Ариунзаяа 2026,06)

ӨРГӨН БАРЬСАН:2026-06-05

Нийгмийн даатгалын ерөнхий хууль

Тогтоолын төсөл ()

ӨРГӨН БАРЬСАН:2025-10-27

Хянан шалгах түр хороо байгуулах

Тогтоолын төсөл (Харбин)

ӨРГӨН БАРЬСАН:2025-10-09

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Нэмэлт өөрчлөлт (электрон тамхи)

ӨРГӨН БАРЬСАН:2025-09-18

Тамхины хяналтын тухай хууль

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2024-03-25

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай

Тогтоолын төсөл (Малын эрүүл мэнд, мах, түүхий эдийн үйлдвэрлэл, экспортын тухай)

ӨРГӨН БАРЬСАН:2022-10-21

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Бие даасан хууль ()

ӨРГӨН БАРЬСАН:2022-06-29

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай

Тогтоолын төсөл (Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх )

ӨРГӨН БАРЬСАН:2022-05-03

УИХ-ын Хянан шалгах Түр хороо байгуулах тухай

Шинэчилсэн найруулга (Паркийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа,)

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-31

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай

Нэмэлт өөрчлөлт (“Сануулах”, үүний дараа “Торгох” гэсэн зарчмыг баримтлах)

ӨРГӨН БАРЬСАН:2022-03-24

Зөрчлийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Шимтгэлийг 2 хувиар бууруулах)

ӨРГӨН БАРЬСАН:2021-05-04

Нийгмийн даатгалын тухай

Байр суурь

Content image
Дамба
Батлут

Монгол Улсын Их Хурал
  • Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүн
  • Төсвийн байнгын хорооны гишүүн
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн
Засгийн газар
  • Батлан хамгаалахын сайд
Сонгогдсон тойрог
  • Булган, Орхон, Хөвсгөл

Нийтлэл

Мэдээлэл авахаар бүртгүүлэх

Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.