Пүрэв.С 2014.05.26 | Сайт: Vip76.mn

С.Пүрэв: НӨАТ-ын 10 саяас болж татварынхан ажлаа дийлэхээ больсон

С.Пүрэв: НӨАТ-ын 10 саяас болж татварынхан ажлаа дийлэхээ больсон
Сангийн дэд сайд С.Пүрэв

Сангийн дэд сайд С.Пүрэв НӨАТ-ын хуулийн өөрчлөлтийн талаар ийнхүү ярилаа.

НӨАТ-ын босгыг доошоо болголоо гээд нэг их нөлөө байхгүй. Эцсийн эцэст л хэрэглэгч өөрөө талхандаа НӨАТ төлдөг учраас тэр. Аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч биш гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт хуулийн төслөөр НӨАТ төлөгчийн босгыг 50 сая болгох санал гаргасан гол үндэслэл нь татварыг аль болох бага зардлаар авах гэсэнтэй холбоотой.
Бид нар аль болох бага босго тогтооно, тэр хэмжээгээр татвар төлөгчдөөс тайлан бүртгэлийг авах боломж бүрдэнэ.  Нэгээр хэлбэл татварын бааз нэмэгдэнэ гэсэн үг. Нэг талдаа өмнөх 10 саяын босгоос болж татварын байгууллагууд ажлаа гүйцэхээ больсон. Гүйцээхийн тулд асар олон байцаагч хэрэгтэй болсон. Тийм учраас татварын ажлыг хөнгөвчилж, татварыг 50 сая болгосон.

Гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл НӨАТ-ыг хэт өндөр болгох нь ерөнхий хяналтын системээ эвдэх талтай. Тийм болохоор хуулийн төслийн ажлын хэсгийнхэн судалж үзээд оновчтой хэмжээ нь 50 сая юм байна гэсэн саналыг оруулсан.

Ер нь НӨАТ манай улсын татварт хичнээн тэрбум төгрөг төвлөрүүлдэг вэ?

Улсын төсөв НӨАТ-ын орлогыг тусгахдаа дотоодын нэмэгдсэн өртгийн татвар болон импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний НӨАТ гэж тусгасан байдаг. Нийлээд нийтдээ 1.7 тэрбум төгрөг болдог. Импортын барааны НӨАТ-д тоног төхөөрөмж нэлээн жин дардаг. Мөн аж ахуй нэгж хоорондын тооцоо мөн ордог.