Авалгаа.С 2014.06.11 | Сайт: Vip76.mn

НӨАТ-ын хуулийн өөрчлөлтөд санал болгох нь

НӨАТ-ын хуулийн өөрчлөлтөд санал болгох нь
НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах саналын манай эксперт, ахмад инженер С.Авалгаа хүргэж байна.

НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын их хурлаар хэлэлцэж байна. Үүний гол нь иргэд, аж ахуйн нэгжээс төлсөн НӨАТ-өөс нь буцааж олгоход мөрдөх босго, хувь хэмжээний тухай яригдаж байна.

Энэ бол бага орлоготой нэгжийг л урамшуулах гэсэн бодлого. Бодвол холбогдох байгууллагуудаас 50 сая хүртэл төгрөгний орлоготой аж ахуйн нэгж хэд байгаа, тэр нь нийт татвар төлөгм нэгжүүдийн хэдэн хувь болж байгаа. өнөөгийн нөхцөлд нэг нэгжид дунджаар хэдэн төгрөг буцаан

Ахмад инженер С.Авалгаагийн саналыг хүргэж байна.

олгох ээргийг тодорхой тооцож байж л босго, хувь хэмжээгээ тогтоосон байх.

Тавин сая төгрөг хүртлэх төгрөгийн орлоготой гэдэг босго нь өнөөдрийн үнэ ханшны нөхцөлд арай багадмаар юм шиг. Тиймээс эхний ээлжинд татвар төлөгч нэгжүүдийн 50% хамаарагдахаар бодож босгоо тогтоох нь зөв болов уу.

Төлсөн НӨАТ-ын буцаан олгогдох хувь хэмжээ нь хэрвээ аж ахуйн нэгж 50 сая төгрөгийн НӨАТ төлсөн бол 5%-иар бодож 2.5 сая төгрөгийг. хэрвээ 5 сая төгрөгмйн НӨАТ төлсөн бол 20%-иар бодож 1 сая төгрөгийн НӨАТ буцаан төлөгдөх мэт ялгавартай топгоох нь зөв болов уу.

Гэхдээ төлөгдсөн НӨАТ-ын буцаан олгоход хамаарах босго, олгох хувь хэмжээ нь улсын боломжоос хамаарах эүйл гэдэг нь ойлгомжтой юм. Гэхдээ нэгэнт НӨАТ-өөс аж ахуйн нэгж, иргэдийг чөлөөлөх ямар нэгэн боломж байвал тэр нь үйлдвэрлэгчээрээ дамжин улс орны нийгэм, эдийн засэгт эерэгээр нөлөөлөх бодлого болохоор байх нь зүйтэй.

Өнөөдөр улс орны маань хэмжээгээр ажилгүйчүүдийн тоо онц буурахгүй, амжиргааны түвшин нэмэгдэхгүй байгаад нөлөөлж буй нэг хүчин зүйл нь аж ахуйн нэгжүүд ажиллах хүчээ нэмэгдүүлэх, цалингаа өсгөх боломж хаагдмал байгаатай холбоотой юм.

Тухайлбал бид өнөөдрийг хүртэл цалингийн фондын 20%-ийг НДШ-д төлж, 10%-ийг ашиг орлогын албан татвараар төлж, дахиад 10 хувийн НӨАТ төлж байна. Энэ мөн ч их ачаалал шүү. Ийм байхад цалин нэмэгдэх, ажилтай болох, амжиргааны түвшин өсөх, эцэст нь үйлдвэрлэл өсөх, эдийн засгийн үзүүлэлт хэвийн болох нөхцөл хомс байна.

Иймд бид аж ахуйн нэгжүүдээ нэгэнт баримтаар олгогдсон цалингийн фондыг нь НӨАТ-өөс чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлж чадвал, ажиллах хүчний нийгмийн олон чухал асуудлууд тун эерэгээр шийдвэрлэгдмээр байна.

Ер нь ямарч төрлийн татвар өөрийн бодлоготой, маш оновчтой хэмжээнд л тогтоогдох учиртай. Тийм ч учраас татварын хууль тухайн үө үөдээ боловсронгуй болон шинэчлэгдэж байдаг биз ээ.