Манукол Тэнгис.А 2014.11.17 | Сайт: Vip76.mn

А.Тэнгис: Төлөвшсөн хувь хүн, ард түмэн маргаашаа бодож алхдаг

А.Тэнгис: Төлөвшсөн хувь хүн, ард түмэн маргаашаа бодож алхдаг
Монгол Суу Ухааны Манукол академийн судлаач А.Тэнгис

Хувь хүний төлөвшлийн талаар Монгол Суу Ухааны Манукол академийн судлаач А.Тэнгистэй ярилцлаа.

-Бие хүний төлөвшил гэж яг юуг хэлэх вэ ?

Монгол суу ухаанд сургахдаа хүний сүнсийг дотоод гэрэл гэж үздэг.  Хүн тухайн гэрлээ улам тодруулж, сайн сайхан зүйл хийж амьдрах нь монгол суу ухаанд амьдрал, харин гэрлээ улам бүдгэрүүлж, муу муухай зүйл хийснээр гэрэл нь саармагжиж оюун ухааны эрчим хүч нь саарахыг үхэл гэж сургадаг.

Тиймээс амьдрал, үхлийн философи нь сүнсний төлөвшилт дээр яригддаг. Тэгэхээр төлөвшилт гэдэг нь хүний сүнсний гэрэл гэгээний төвшин потинциалыг монгол суу ухаанд төлөвлшилт гэж нэрлээд байгаа юм.

-Тэгвэл хүн төрөхдөө  гэрэлтэйгээ төрдөг үү, эвэл гэрэлээ амьдрах явцдаа олдог уу ?

Хүн энэ гэрэлтэйгээ эхийн хэвлийгээс төрдөг.  Үүнийг монголчууд хэлэхдээ “эхийн сүнс эцэгт удам залгана” гэж хэлдэг. Үүнээс үзвэл хүүхэд төрөхдөө  өөрийн эхийн сүнсний мэдээллийг, дотоод ертөцийг давхар өвөлж төрдөг байгаа юм. 

Ингээд төрсөн хүүхдийг гэр бүлийн хэмжээнд төлөвшүүлдэг байна. “Миний хүү ингэж болохгүй шүү, тэгэж болохгүй шүү, харин үүнийг хийгээрэй гэх зэргээр зөв зүйлд сургаснаар үр дүнд гэрэл гэгээтэй хүн бий болно. Ер нь төлөвшилт гэдэг нь хүний гэрэл гэгээ сайн сайхан дээр л яригддаг. Буруу зүйл сурсан хүнийг төлөвшсөн гэж ярьдаггүй.

-Тэгвэл хувь хүн төлөвшихийн тулд юу хийх хэрэгтэй вэ ?

Эхлээд төлөвшилт гэдэг хүний сүнсний гэрэл гэдгийг мэдсэнээр хүн өөрчлөгддөг байна. Тухайн хүн өөрийгөө төлөвшүүлж, засна. Тэр гэрэл нь дандаа хурц тодоор байгаад байдаггүй. Заримдаа харанхуй өнгөтэй сүлэлдэнэ, холилдоно гэх зэрэг харилцан адилгүй байдаг.

Ингээд олон талст бүхий өнгөнүүд нийлснээр тухай хүний төлөвшит бүрдэж байгаа юм. Ингэж зөв зүйлсийг хийснээр тухайн хүн зөв амьдралд суралцах ба ингэснээр гэрэл гэгээгээ нэмснээр зөв төлөвшиж байгаа юм.

-Монгол зүйр үгэнд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж сургадаг. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ ?

Монгол суу ухаанд “Биеэ засахыг” биедээ байгаа муу, муухай бүдэг өнгөнүүдийг нясалж хаяад,  сайн сайхан өнгөөр дүүргэхийг биеэ засах буюу төлөвшилт гэнэ. Гэтэл одоогийн хүмүүс маш их сэтгэлийн зовиур, шаналалтай яваад байна гэхээр өөрийн биед байгаа өнгөний талстуудаа сайн сайхнаар гэрэлтүүлээгүйд байгаа юм.

Барууны гүн ухаан, философи зэрэг нь хүний төлөвшилтийг нэг талаас нь хөгжүүлдэг бол манай өвөг дээдсийн сургаал нь олон талаас нь хөгжүүлдэг онцлогтой юм.

-Үүнийг мэдэж, олж авахын тулд хүмүүс юу хийх хэрэгтэй вэ. Мэдээж энэ талаарх мэдээлэл тийм ч их биш шүү дээ ?

Үүнийг мэдэж авахын тулд Монгол суу ухааны акедами дээр сургалт болдог. “Монгол хүн”, “Монгол эр хүн”, “Монгол эм хүн”, “Монгол эцэг хүн”, “Монгол эх хүн” гэж ямар хүмүүс байх талаар сургалт явуулдаг. Жишээ нь Эцэг хүн байхын тулд юу юуг эзэмших  хэрэгтэй вэ, юуг мэдсэн байх шаардлагатай зүйлүүдийг мэдэж, хэрэгжүүлж өөрийн биеэ  засдаг.

Тэгвэл таны хэлж байгаа хэмжүүрээр одоогийн нийгэмд амьдарч байгаа хүмүүсийг жинлүүр дээр тавилаа гэж бодвол?

Өнөөдрийн нийгэм танд эрдэм ном, гэрэл гэгээ хэрэгтэй гэж номлохгүй байгаа ш дээ. Харин эсрэгээрээ үнэтэй гар утас, машин, байр, гайгүй ажлын байртай байхад д болно гэдэг. Тэгвэл энэ бүгдийг мөнгөөр худалдаж ав, тиймээс мөнгөний боол болох хэрэгтэй гэсэн зүйлүүдийг л хүн болгоны сэтгэлд суулгаж байгаа.

Харин монгол суу ухаанд “Та бүгдийг зөв сур”, “Зөв хийхийг хичээ” гэж хэлдэг. Аливааг хийснээр хув хүн ч, өрх гэр ч, улс орон ч өнгөрсөн цагынхаа асуудал бэрхшээлээс чөлөөлөгдөж цааш төлөвших, хөгжих боломжоо өөрсдөндөө бий болгодог.

13-р зууны хүчирхэг тэнгэрлэг монголчуудын амьдралын талбар дээрх дараа дараалсан ялалтын нууц нь аливааг зөв үйлдэж байсанд оршдог. Чухамдаа зөв, гэрэл гэгээг сурсныг төлөвшил гэнэ. Төлөвшсөн хувь хүн, ард түмэн маргаашаа бодож алхдаг