Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Нийслэлийн өмч хувьчлах комиссын орлогч дарга Б.Энхболд
2015.06.15

Нийслэлд 225 га газар, 23 барилга байгууламжийг дуудлага худалдаагаар худалдана

Газар болон барилга байгууламжийн хувьчлал нь хууль бусаар явагдсан гэсэн маргаан дагуулах нь элбэг байдаг. Иймд үүнийг нээлттэй ил тод байлгах зорилгоор дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. Энэ жилд нийслэлд 225га газар, 23 барилга байгууламжийг дуудлага худалдаанд оруулах юм байна.

Энэ оны төлөвлөгөөгөөр Нийслэлийн хэмжээнд 51 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн зорилго тавьсан байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас дээрх газруудад судалгаа хийгээд хувьчлах доод үнийн саналыг Нийслэлийн өмч хувьчлалын комисст оруулахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?