"5D" фитнес клуб-Өөрийгөө ял
2015.10.14

"5D" фитнес клуб-Өөрийгөө ял

Энхтайвны гүүр давмагц замын зүүн талд нэгэн содон нэртэй газар нүдэнд тусдаг нь "5D" фитнес клуб.

Тус клубээр оронгуут сүүлийн үеийн спорт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон орчин таныг угтах болно. "Спорт арт" брэндийн энэхүү тоноглолууд нь дасгал сургуулилт хийхэд хамгийн тохиромжтой, аюулгүй гэдгээрээ олон улсад танигдсан гэдгийг тус клубын багш нар хэлж байлаа. Агаарын солилцоо сайтай, цэлгэр том талбайд нас, насны хүмүүс аэробик, бодибилдинг, йог, насанд хүрэгчдийн балет зэрэг төрөлжсөн чиглэлүүдээр хичээллэж байна.

"Спорт арт" брэнд

Тус клуб нь фитнес, аэробик, бөхийн гэсэн 3 үндсэн танхимтай. Онцлон хэлэхэд, бөхийн танхимаа аваргуудын зургаар чимсэн нь содон, аэробикийн хичээлийг 14 төрөл чиглэлээр заадаг нь хичээллэж буй хүмүүст өргөн сонголттой санагдсан юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй, ойлгомжтой арга аргачлалаар мэргэжлийн багш, дасгалжуулагчид нь үйлчлүүлэгчтэйгээ тулж ажиллаж байна. Тэдний дунд жин жингийн аварга тамирчид, аэробикийн олон улсын хэмжээний мастер зэрэгтэй багш дасгалжуулчид багтана.

3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй "5D" фитнес клубээс үйлчлүүлэгчдийнхээ гоо сайхныг хадгалах, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор "Power nutrition" уураг, бэлхүүсний тураах бүс зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг санал болгосоор. Мөн түүнчлэн өөрийн фэйсвүүк хуудсандаа биеийн тодорхой хэсгүүдэд зориулсан дасгалууд байршуулдаг нь үйлчлүүлэгчдээ улам ойртсон алхам болж байна. (https://www.facebook.com/5DFitnessClub)

Залхуурал, завгүй ажил, стресс-бухимдалд авталгүй, өөрийгөө ялан дийлэхийг Н.Гарамханд захиралтай "5D" фитнес клубын багш дасгалжуулагчид нийт иргэдэд уриалдаг. Хөдөлгөөний дутагдлаас үүсэлтэй элдэв өвчинд шаналахгүй байж, эрүүл-зөв-идэвхитэй амьдрахыг хүссэн хэн бүхний өмнө "5D" фитнес клуб нээлттэй.

Утас:  77118788