Гангийн үйлдвэрлэл сэргээгүй
2016.06.22

Гангийн үйлдвэрлэл сэргээгүй

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдыг “Бизнес, хөгжил” буландаа урьж, ярилцлаа.

–Дарга нар ер нь улсаа улс шиг хөгжүүлж чадаж байна уу. Та энэ сэдвээр ямар байр суурьтай байдагбол?

–Манай салбарын хувьд сөхрөөд бүр хэвтээд одоо мөлхөж байна. Сүүлийн дөрвөн жилд маш амжилттайгаармөлхүүлсэн. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл маш олон давхардал дээр л тонгоруулчихлаа.

Нэгдүгээрт, 2008 оны хямралаар эрдсийн үнэ гэнэт үсэрсэн. Үүнээс болж уул уурхайн буум гэж нэрлээд байгаа тэсрэлт үүссэн юм. Өмнөх туршлагаас харж байхад 10-аад жилийн хугацаатай үргэлжилдэг өндөр үнийн циклбайдаг байсан боловч энэ маш богино хугацааны буюу хямрал дуусаагүй байх үеийн цикл байсан гэдэг ньтодорхой болж, 2012 оноос уналт руу орчихлоо.

Яг тэр үеэр манай улсад өмнө нь гаргасан болон гаргаагүйбайсан шийдвэрүүд асар ихээр нөлөөлж, хэрэгжүүлэх боломжгүй хуулиуд гаргасан. Нөгөөдөх нь Оюутолгойн IIээлжийг тодорхой шалтгаантай болон ямар ч шалтгаангүйгээр зогсоосон. Энэ нь манай Засгийн газрын хийсэнажил. Эхлээд дэмжээд, дараа нь гацааж зогсоосон гээд нэг тийм орон гаран  хүн шиг зүйлийг хийсэн. Магадгүй,нэг Засгийн газар нь дэмжээд нөгөө нь дэмжээгүй гэж улстөржих байх. Гэхдээ төрийн залгамж халаа гэдэг зүйлбайх ёстой шүү дээ. Оюутолгойн II ээлжийг зогсоосноос зэс өндөр үнэтэй үед хөрөнгө оруулалт татаад буцаажнөхөх боломжийг алдсан. Мөн “Хан ресурс”-ийн лицензийг хууль бусаар хурааж авсан нь олон улсын арбитраарнотлогдоод манайх мөнгө төлөхөөр болж 2012 оноос бүх зүйл уруудсаныг бүгдээрээ л мэдэж байгаа.

–Яг тэр хугацаа нь 2012 оноос гэж үү?

-2012 оны төгсгөлөөс үүссэн асуудал л даа. Мөн үед Австралид болсон үерээс болж коксжсон нүүрсний үнэдэлхийн зах зээл дээр өссөн. Үүнийг манайхан “Нүүрс шинэ үеийн мөнхийн экспортын нэг сонголт бол¬чихлоо”гэж ойлгоод нүүрснийхээ салбарыг дэмжихийн оронд хоо-рондоо “зодолдож” эхэлсэн. Хоёр ч газарт төмөр замөгөх зөвшөөрөл өгсөн мөртлөө өнөөдөр төмөр зам ч үгүй үлдэж, нүүрсний уурхайнууд нь хагас үхмэл байдалтайбайна.

–Одоо нүүрсний үнэ төмөр замаар тээвэрлээд ч ашиг олохгүй гээд байдаг?

–Үнэн шүү дээ. Анхнаасаа хүүхдэд чихэр өгч хуурч байгаа юм шиг Монголын Засгийн газар түр шороон замаарнүүрсээ тээвэрлэж бай. Удахгүй төмөр зам тавьчихна л гэж ойлгуулж байлаа. Энэ мэтээр Монголын Засгийн газаруул уурхайн салбарын асар олон үйл ажиллагаанд тээг болж, асуудал үүсгэсэн. За яахав, 2014 он гарснаас хойшалдаагаа ухаарсан гэх үү дээ нэг юм ойлгож Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ УИХ–аар баталсан юм. Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зогсоогоод байсан тусгай зөвшөөрлийголгож эхэлсэн. Гэхдээ энэ нь түймэр унтрааж байгаа л асуудал. Ийм байдлаар 2016 он буюу сонгуулийн жилийннүүрийг үзлээ. Манай салбарын нөхцөл байдлын бодит дүр зураг нь ийм байна.

–Үнэндээ хүссэн, хүсээгүй манай улсын бүх салбар дөрвөн жилийн мөчлөгтэй яваад байна шүү дээ?

–Хамгийн гайхмаар нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ашигт малтмалын үнийн циклийн уналт давхцажтаарсан л даа. Одоо ажиглаж байхад, 2016 оноос үнэ тогтворжино гэж зарим нь ярьж байна.

–Хэн ингэж далдыг хараад байгаа юм бэ?

–Олон улсын шин-жээч, судлаачид ингэж хэлж байгаа л даа. Гэхдээ энэ бол бүгд таамаг. Энэ жилийн эхээр лгэхэд, баррель нефтийн үнийг 30 ам.доллараас хол давахгүй хэмээн ярьж байлаа. Гэтэл одоо 50 ам.доллараасдавхчихлаа. Нүүрсний салбарын хувьд Австралийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа буцаад жигдэрчихсэн.Тиймээс дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ огцом өсөхгүй нь тодорхой байгаа. Манай улсын хувьд түүхийэдийн экспорт дээр хойд хөрш болох ОХУ цэвэр өрсөлдөгч гэдгийг байнга санах ёстой. Энэ оны I улиралдтөмрийн хүдрийн үнэ огцом өссөн ч одоо буцаад маш эрчимтэй унаж байгаа. Энэ бүгдээс харахад гангийнүйлдвэрлэл сэргээгүй гэдэг нь харагдаж байна. Өнгөт металлын хэрэгцээ жаахан нэмэгдэж байгаа ч үнийнсавалгаа маш ихтэй байгаа. Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрийг тийм ч их ашигтай ажиллуулахгүй л болов уу.

–Дэлхийн зах зээл дээр алтны үнэ хэзээ ч огцом унадаггүй. Харин ч өссөөр байдаг?

–Дэлхийн зах зээл дээр цэвэр алтны үнэ байнга шахуу өсдөг нь үнэн. Гэхдээ манай улсын хувьд урт нэртэйхуулиараа компаниудыг алт олборлох боломжгүй болгосон учраас нөгөө-дүүл нь одоо цэвэр мөн¬гөний гачаалдорчихсон байна.

–Та бид хоёрын ярианаас эдийн засагт болж, бүтэх зүйл бараг л байхгүй гэж харагдахаар байна. Энэ ньиргэдийн амьдралд яаж нөлөөлөх бол гэдэг эргэлзээ өөрийн эрхгүй төрж байна?

–Манай нэр төртэй эрдэмтэд, докторууд, судлаачид хүртэл “Уул уурхай эдийн засгийн өсөлтөд сүртэй нөлөөүзүүлдэггүй” гэж ярьдаг. Тэд зарцуулсан мөнгөөр нь барилгын салбар эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гэжхардаг юм шиг байгаа юм. Гэтэл уул уурхайн салбараас орж ирж буй мөнгө экспортын 90 гаруй хувийг дангаарааэзэлдэг. Тэгэхээр түмэн тонн мах гаргаад ч манай салбарын нэг хувьд ч хүрэхгүй хэмжээ. Манай улс зөвхөн уулуур-хайн экспортоор л гадаад валютын нөөцөө арви-жуулдаг. Бусад салбар ийм хэмжээнд хүрч чадахгүй байна.Тэглээ гээд тэднийг хая гэсэн үг бас биш шүү. Бодит байдлаа л харж ойлгох хэрэгтэй. Уул уурхайн салбарыгдагаж үйлчилгээний олон салбар явдаг.

–Уул уурхайн салбар ямар ч ажиллах хүч шин-гээдэггүй. Харин барилгын салбар ажиллах хүч ихээршингээдэг учраас энэ салбараа түлхүү дэмжье гээд л ярьдаг хүмүүс бий?

–Барилгын бүтээн байгуулалтыг уул уурхайн салбараас орж ирсэн мөнгөөр л хийдэг. Уул уурхайн салбарзогсоход дагаад барилгын салбар мөнгөгүй болдог гэдгээ өнөөдөр яруу тодоор харж л байна шүү дээ. Тиймээсбид уул уурхайн салбараас асар ихээр хамааралтай байгаагаа гүйцэд ойлгох л хэрэгтэй. Уул уурхайн салбаражиллах хүч шингээдэггүй нь үнэн. Ингэх ч шаардлага байхгүй. Орчин үеийн уурхайг хэдэн зуун метрийн алсаасхэдхэн IT-ийн мэргэжилтэн удирдаж байгаа нь ч үнэн. Гэхдээ нэг уул уурхайн компанид хэд хэдэн туслангүйцэтгэгч байдаг. Тэнд ажиллах хүчийг шингээж байгаа шүү дээ. Энэ мэтээр бид бие биеэсээ эдийн засгийн давхар хамааралтай.

–Өнгөрсөн хавар¬жингаа л бизнесийнхэн байсхийгээд салбар сал-бараараа чуулж дараагийн Засгийнгазарт зориулж зөвлөмж гаргалаа. Үүний үр дүн харин ямар байх бол доо?

–Үе үеийн Засгийн газрууд сайн ажиллаж байсан. Харин Засгийн газраа ажил хийлгэдэггүй, дарамталдаг нь УИХ.Засгийн газар нэг шийдвэр гаргахаар УИХ “Энэ болохгүй, хүчингүй, бүтэхгүй” гэдэг. Тэгэхээр “УИХ Засгийн газрынажилд яагаад оролцоод байгаа юм бэ” гэдэг тогтолцооны асуудал үүсч байгаа юм. Засгийн газар зөв ч бай, бурууч бай ажлаа хийдэг байх ёстой. Буруу зүйл хийвэл дараа нь хариуцлагаа үүрдэг байх ёстой. Гэтэл гүйцэтгэхзасаглалаа ажлаа хийж байхад нь хийх ажилгүй юм шиг голоор нь ороод байх нь дэндүү утгагүй байна. Өнгөрсөн20 гаруй жилийн турш иймэрхүү байдлаар явж ирлээ. Иймэрхүү байдлаар сонгуулиас сонгуулийн хоорондамьдарч, түүнд нь эдийн засаг чирэгдэж болохгүй. Бид бизнесээ таатай явуулахын тулд УИХ–аас хууль, эрхзүйнорчныг л тогтвортой байлгаж өгөөч гэж хүсдэг.

–Хэт үйлдвэржилт буюу хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжвэл хөгжих юм шиг нэг хэсэгярьсан. Гэтэл одоо цэнхэр эдийн засаг гэдэг шинэ онолыг зарим нь их сонирхож байна?

-Ийм мянгуужингийн үлгэр хаана ч байдаггүй юм. Эхлээд мөнгө олж байгаа салбар дээрээ түшиглэн хуримтлал бий болгож, бусад салбараа дэмжих хэмжээнд хүргэсний дараа л шинэ онолоор хөгжихөө ярина уу гэхээс биш манай улсын хувьд юун цэнхэр эдийн засаг вэ л байхгүй юу. Ингээд л нерв хөдөлгөөд байдаг юм. Манай улс ямар ч хаягдалгүй технологи нэвтрүүлж, цэнхэр эдийн засагтай болно гэвэл их л зардал гаргах байх даа. Би хувьдаа одоо байгаа нөхцөлөө хараад бодит хөрсөн дээрээ буу л гэж хэлнэ. Тиймээс тэндээс ногоон хөгжил, эндээс цэнхэр эдийн засгийг нутагшуулна гэж гүйх утгагүй. Тэгээд ч ногоон хөгжил рүү шилжихийн тулд өндөр хөгжилтэй орнууд хэдэн тэрбум ам.доллар, еврогийн зардал гаргасан шүү дээ. Манай улсад ийм чадвар чансаа байна уу гэдгээ эхлээд харах хэрэгтэй.